Даваа, 12-р сар 28 2020

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эздэд мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд, "Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Бэлэн байдлын зэргийг сунгах тухай" 984 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, Шинэ жилийн баярын үеэр зоогийн газар, баар, кафе зэрэг үйлчилгээний байгууллагуудад олон хүнийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг мэдэгдье" хэмээжээ.

Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

Баасан, 12-р сар 25 2020

“Covid-19” цар тахлын үед Өлгий сумын ЗДТГ, БАА, ХТА-ны ажилтан албан хаагчид олон хүүхэдтэй СӨХ-ийн ажилчин А.Ерболын гэр бүлд тусламж үзүүлэв.
Та бүхний ажил өөдрөг байж 2021 ондоо аз хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Мягмар, 12-р сар 22 2020
Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр хуралдаанаас дараахь шийдвэрийг гаргалаа.
1. Коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Увс аймгаас ирэх зорчигчдод хяналт тавих, эрүүл мэндийн тандалт судалгаа авах зорилгоор Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал”, 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур тосгон явах зам /Хавцалын ам/-д нэмж 2 хяналтын цэг байгуулж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилж ажиллуулах,
2. Төрийн байгууллагууд коронавируст халдвар /КОВИД-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөө бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгов,
3. Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хүн хоорондын 1.5-2 метрийн зайг бариулах ажлыг зохион байгуулж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байхыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад даалгав.
Мягмар, 12-р сар 22 2020

Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн сарын 13-ны өдөр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталж, малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын толгойд албан татвар ногдуулахаар хуульчилсан.

Тус хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд албан татвар төлөгч байх бөгөөд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.

Мөн албан татварын хэмжээг сумын ИТХ малын төрөл бүрээр тогтооно.

Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан сумд албан татварын хэмжээг тогтоож байна.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн Буянт сум малын тоо толгойн албан татварыг бог малд 400 төгрөг, бод малд 800 төгрөг, Ногооннуур сум бог малд 300, бод малд 500, Алтай сум хонинд 200, ямаанд 300, бод малд 500 төгрөгийн татвар ногдуулахаар тус тус шийдвэрлээд байна. 

Даваа, 12-р сар 21 2020
Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат аймгийн Засаг дарга Д.Бауыржан, , Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед нар Өлгий хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа.
Гудамж зам тайлбайн зарим гэрэлтүүлэг нь унтарсан, нөгөө хэсэг нь асаж, унтран байнга анивчих болжээ. Асах ёстой цагаар унтраастай, асах ёсгүй үед асаж байгааг энэ үеэр удирдлагууд ч биечлэн үзлээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий хотод амьдарч байгаа хэрнээ түнэр харанхуйд бүдчин явах нь иргэдийн хүсэл биш. Төрөөс их мөнгө зарцуулж, тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийсэн Өлгий хотын гэрэлтүүлгүүдийн асахгүй байгаа шалтгааныг тогтоож, зөрчил дутагдлыг арилгуулж шөнө, орой ажил тарах үед болон өглөө ажилдаа явах үед асааж хэвийн ажиллах боломжоор хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө
Баасан, 12-р сар 18 2020
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ІІ ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
1. Сумын ИТХ-ын хороодын тоо бүрэлдэхүүн байгуулах
2. Өлгий сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах
3. 2021 оны Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
4. ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ болон, Орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ батлах
5. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах
6. “Газрын үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай
7. Малын тоо тооллогын /татвар/, хувь хэмжээг тогтоох тухай
8. 2021 оны төсөв батлах тухай
2020.12.18
Хуудас 3 -с 1

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛСАН

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их
Дэлгэрэнгүй

Шинэ жилийн үйл ажиллагаа зохион

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын

Дэлгэрэнгүй

ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

“Covid-19” цар тахлын үед Өлгий сумын

Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймагт 39,7 тэрбум төгрөгийн

Засгийн газрын өнгөрсөн сарын 18-ны

Дэлгэрэнгүй

Сумд малын тоо толгойд 200-800

Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн сарын

Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 34 ДҮГЭЭР

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын
Дэлгэрэнгүй

Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын

Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын
Дэлгэрэнгүй

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИТХ-ЫН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИТХ-ЫН
Дэлгэрэнгүй

ФЭЙСБҮҮК

Санал асуулга

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Маш сайн - 66.7%
Сайн - 0%
Дунд - 33.3%

Total votes: 6
The voting for this poll has ended on: 4-р сар 11, 2020
Строительная доска объявлений на сайте fortstroi.com.ua
Как заработать на недвижимости, подробнее на сайте comintour.net
Придомовая территория, норматив здесь http://stroidom-shop.ru/pravila/pridomovaya-territoriya.html
Тут только реальные отзывы лечения грыжи живота

Цаг агаар

 

 Бидэнтэй холбогдоорой