БНСУ руу чартер нислэгийг энэ ням гарагт хийхээр төлөвлөжээ

  • Бямба, 3-р сар 14 2020
  • Written by 
  • font size decrease font size increase font size

Манай улс Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Европ тивийн улс орнуудаас мянган иргэнээ авахаар болсон. Нислэгийн зардал, энд ирээд тусгаарлагдах байрны төлбөр зэргийг иргэд өөрсдөө хариуцах юм. Харин 0-5 насны хүүхдээс төлбөр авахгүй, мөн иргэдийн гадаад улсад хийгдэх оношилгооны зардлыг улс бүрэн хариуцахаар төлөвлөсөн байна. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд зориулж Улсын онцгой комисс заавар зөвлөмж хүргүүллээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа хүндэтгэх үзэх шалтгаантай иргэдээ Москва, Станбул хотоор дамжуулан авч ирэхээр болоод байгаа. Нийт 1000 орчим иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авч ирэхээр төлөвлөн эхний нислэгийг энэ Ням гарагт БНСУ руу хийхээр төлөвлөжээ. БНСУ-д манай улсын 48 мянган иргэн ажиллаж амьдарч байгаагаас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шалтгаантай буюу яаралтай авч ирэх 300 орчим хүнийг авахаар болсон байна. Тус улсад коронавирусийн халдварыг нэг хоногийн дотор илрүүлэх шинжилгээний зардал 160 мянган вон буюу 320 мянган төгрөг байдаг гэнэ. Дээрх зардлыг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж нийт 320 сая төгрөгийг яаралтай ирэх шаардлагатай иргэдэд зарцуулахаар төлөвлөжээ. Харин хоёр дахь нислэгийг ирэх даваа гарагт Япон улсын нийслэл Токио хотруу хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Тус улсад манай улсын 12 мянган иргэн байгаа бол эхний ээлжинд хүндэтгэн үзэх шалтгаантай 100 орчим иргэнийг авч ирнэ. Улсын онцгой комиссын зүгээс эхний ээлжинд дөрвөн удаагийн нислэг хийж иргэдээ авч ирсний дараа дахин нислэг хийх эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Хүндэтгэх үзэх шалтгаантай буюу яаралтай ирэх шаарлагатай иргэдэд дараах хүмүүс хамаарна.

Үүнд: өндөр настан, 0-14 насны хүүхэд, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэс засалд орсон болон эмчилгээнд явсан иргэд байгаа юм.

Харин эх орондоо ирэх хүсэлтэй ч яаралтай ирэх шаардлагатай иргэдэд хамаарахгүй зарим иргэд Элчин сайдын яамандаа хүндрэл үзүүлж бухимдлаа илэрхийлэх тохиолдол цөөнгүй гарч байгааг албаны хүмүүс хэлж байна. Яаралтай ирэх шаардлагатай иргэдийг тухайн улсад нь коронавирусийн шинжилгээнд хамруулах ба шинжилгээний зардал болох 320 сая төгрөгийг Засгийн газар гаргахаар шийдвэрлэсэн.

ЯАРАЛТАЙ ИРЭХ ШААРДЛАГАТАЙ ИРГЭДИЙН КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАНА

Нутагтаа ирэх, болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Тэгвэл тусгай нислэгээр ирэх иргэдэд Улсын онцгой комиссын шуурхай албанаас дараах мэдээллийг өгч байна.

  1. Тусгаарлах байр хоолны зардлыг 0-5 насны хүүхдээс тооцон авахгүй. Харин 6-18 насны хүүхдээс хоногийн 30,000 мянган төгрөг буюу 14 хоногийн нийт зардал 420,000 мянган төгрөгийг тооцон авах юм. Тэгвэл насанд хүрсэн иргэдээс тусгаарлах байр, хоолны 14 хоногийн зардалд хоногийн 40,000 мянга буюу нийт 560,000 мянган төгрөг авна. Тусгаарлагдаж байгаа иргэн болон тэдний ар гэр ОБЕГ ын дансанд мөнгөө урьдчилан байршуулснаас онгоцны суудлыг баталгаажуулахаар болсон байна. Хэрэв дээрх төлбөрөө хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, жагсаалтад байгаа төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг хамруулан онгоцонд суулгах юм.
  2. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байр буюу цэргийн хуарангийн зохион байгуулалттай байранд тусгаарлах бөгөөд цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэг хийгдэхээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байх шаардлагатай
  3. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэр нь ирж авах бөгөөд зорчигчдын хувьд зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очино.
  4. Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжид санаатайгаар худал мэдээлэл өгөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм
  5. Коронавирусын халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Энэ цаг үед Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын Онцгой Комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай гэж улсын онцгой комиссын шуурхай штабаас санууллаа.

 

Read 60 times
Rate this item
(0 votes)
Published in Шинэ мэдээ

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол улсын хууль тогтоомж, төрийн

Дэлгэрэнгүй

COVID-19 ХАЛДВАРЫН 13 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР

ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнээс

Дэлгэрэнгүй

ОРОН НУТАГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Аймаг, сумын ОНХС-н хөрөнгөөр 2021

Дэлгэрэнгүй

ШУУРХАЙ МЭДЭЭ

Улсын Онцгой комиссын өчигдрийн

Дэлгэрэнгүй

МАРГААШ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭНЭ

Улсын онцгой комиссын 03 дугаар сарын

Дэлгэрэнгүй

БНСУ руу чартер нислэгийг энэ ням

Манай улс Бүгд Найрамдах Солонгос

Дэлгэрэнгүй

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд

УЛС ДАЯАР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД

Дэлгэрэнгүй

ЦАГААННУУР БООМТООР ЭХ ОРОНДОО ИРСЭН

Казахстан улсад Коронавирусийн халдвар

Дэлгэрэнгүй

ФЭЙСБҮҮК

Санал асуулга

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Маш сайн - 66.7%
Сайн - 0%
Дунд - 33.3%

Total votes: 6
The voting for this poll has ended on: 4-р сар 11, 2020
Строительная доска объявлений на сайте fortstroi.com.ua
Как заработать на недвижимости, подробнее на сайте comintour.net
Придомовая территория, норматив здесь http://stroidom-shop.ru/pravila/pridomovaya-territoriya.html
Как правильно варикоз лечить

Цаг агаар

 

 Бидэнтэй холбогдоорой