Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат аймгийн Засаг дарга Д.Бауыржан, , Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед нар Өлгий хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа.
Гудамж зам тайлбайн зарим гэрэлтүүлэг нь унтарсан, нөгөө хэсэг нь асаж, унтран байнга анивчих болжээ. Асах ёстой цагаар унтраастай, асах ёсгүй үед асаж байгааг энэ үеэр удирдлагууд ч биечлэн үзлээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий хотод амьдарч байгаа хэрнээ түнэр харанхуйд бүдчин явах нь иргэдийн хүсэл биш. Төрөөс их мөнгө зарцуулж, тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийсэн Өлгий хотын гэрэлтүүлгүүдийн асахгүй байгаа шалтгааныг тогтоож, зөрчил дутагдлыг арилгуулж шөнө, орой ажил тарах үед болон өглөө ажилдаа явах үед асааж хэвийн ажиллах боломжоор хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө