Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр хуралдаанаас дараахь шийдвэрийг гаргалаа.
1. Коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Увс аймгаас ирэх зорчигчдод хяналт тавих, эрүүл мэндийн тандалт судалгаа авах зорилгоор Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал”, 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур тосгон явах зам /Хавцалын ам/-д нэмж 2 хяналтын цэг байгуулж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилж ажиллуулах,
2. Төрийн байгууллагууд коронавируст халдвар /КОВИД-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөө бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгов,
3. Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хүн хоорондын 1.5-2 метрийн зайг бариулах ажлыг зохион байгуулж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байхыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад даалгав.