
Super User
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эздэд мэдэгдэл хүргүүллээ.
Тус мэдэгдэлд, "Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Бэлэн байдлын зэргийг сунгах тухай" 984 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, Шинэ жилийн баярын үеэр зоогийн газар, баар, кафе зэрэг үйлчилгээний байгууллагуудад олон хүнийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг мэдэгдье" хэмээжээ.
Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.
“Covid-19” цар тахлын үед Өлгий сумын ЗДТГ, БАА, ХТА-ны ажилтан албан хаагчид олон хүүхэдтэй СӨХ-ийн ажилчин А.Ерболын гэр бүлд тусламж үзүүлэв.
Та бүхний ажил өөдрөг байж 2021 ондоо аз хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Засгийн газрын өнгөрсөн сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Ковид-19” цар тахлын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор бүх төрлийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн 2222 зээлдэгч 39 тэрбум 752 сая 423 мянган төгрөгийн зээлийг 1-7 сараар хойшлуулсан байна.
Монголбанкны тус аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр 409 зээлдэгч 20,5 тэрбум төгрөгийн бизнесийн зээл, 644 зээлдэгч 5,2 тэрбум төгрөгийн цалингийн зээл, 757 зээлдэгч 2,7 тэрбум төгрөгийн малчны зээл, 234 иргэн 9,7 тэрбум төгрөгийн 5-8 хувийн ипотекийн зээл, 34 зээлдэгч 742 сая төгрөгийн банкны өөрийн эх үүсвэрээс олгосон ипотекийн зээл, 144 зээлдэгч 940 сая төгрөгийн бусад зээлийн гэрээнд тус тус өөрчлөлт оруулсан ажээ.
Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн сарын 13-ны өдөр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталж, малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын толгойд албан татвар ногдуулахаар хуульчилсан.
Тус хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд албан татвар төлөгч байх бөгөөд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
Мөн албан татварын хэмжээг сумын ИТХ малын төрөл бүрээр тогтооно.
Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан сумд албан татварын хэмжээг тогтоож байна.
Тухайлбал Баян-Өлгий аймгийн Буянт сум малын тоо толгойн албан татварыг бог малд 400 төгрөг, бод малд 800 төгрөг, Ногооннуур сум бог малд 300, бод малд 500, Алтай сум хонинд 200, ямаанд 300, бод малд 500 төгрөгийн татвар ногдуулахаар тус тус шийдвэрлээд байна.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛСАН
Шинэ жилийн үйл ажиллагаа зохион
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын
ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
“Covid-19” цар тахлын үед Өлгий сумын
Баян-Өлгий аймагт 39,7 тэрбум төгрөгийн
Засгийн газрын өнгөрсөн сарын 18-ны
Сумд малын тоо толгойд 200-800
Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн сарын
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 34 ДҮГЭЭР
Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИТХ-ЫН
Санал асуулга
Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Total votes: 6
Как заработать на недвижимости, подробнее на сайте comintour.net
Придомовая территория, норматив здесь http://stroidom-shop.ru/pravila/pridomovaya-territoriya.html
Тут только реальные отзывы лечения грыжи живота