Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Новосибирскэд суралцах оюутны элсэлт гуравдугаар сард болно

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 2-р сарын 06, Даваа гариг, 06:31

ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургууль энэ нутгаас шинээр оюутан элсүүлэхээр болов.

Тус сургуулийн захирал Андрей Викторович Герман Улсын Берлиний их сургууль дахь түнштэйгээ хамт тус аймагт ирж аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж энэ аймгийн оюутнуудыг хөнгөлөлттэй байдлаар суралцуулахаа амлав.

Тэд шинэ элсэлтийг ирэх гуравдугаар сард хийхээр болов. Тус аймгийн «Дарын» хувийн сургууль дахь орос хэл сургалтын төв элсэхийг хүсэгчдэд тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуульд одоо тус аймгийн 50 оюутан суралцаж байгаа юм байна.

   

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 2-р сарын 05, Ням гариг, 06:29

Баян-Өлгий аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт шувтарлаа.

Энэ сургалтанд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна хурлын дарга, нарийн бичгийн дарга, засаг дарга нартайгаа нийт 300 гаруй хүн оролцож, жаран цагийн хичээлээр нутгийн удирдлагын талаар тодорхой мэдлэгтэй болж, сертификат гардан авлаа. Сургалтын зардлыг Швейцарийн хөгжлийн сан даасны дээр уг сангийн төлөөлөгч Мягмаргарав сургалтын явцад хяналт 50 сайн үнэлгээ өгсөнд хурлын байгууллагаас талархал дэвшүүллээ.

Мөн энэ өдрүүдэд аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан «Мөрөөдлийн он жилүүд» үдэшлэг анх удаа зохиогдон олон хүн оролцсон байна.

   

«Эв нэгдлийг эрхэмлэе» цуглаан боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 2-р сарын 04, Бямба гариг, 06:22

alt

Баян-Өлгий аймгийн настан буурлууд үдээс хойш аймгийн ХД театрын зааланд цугларчээ. 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд иргэний үнэмлэхтэйгээ ирж чуулна гэж зарласан ч энэ нь зүгээр нэг чуулах, уулзах цуглаан биш хэрэг дээрээ бүтэц, зохион байгуулалтын асуудал авч хэлэлцэх хуралдаан болох хандлагатай байна.

Учир нь тус аймагт ахмадын хороо гэсэн нэг л байгууллага хэдэн арван жил үйл ажиллагаа явуулж, засгаас тэднийг харж халамжлахаар тохилог байртай болгож өгсөн. Гэтэлтүүнтэй өрсөлдөх «зүтгэлтнүүдийн холбоо» байгуулагдан ахмадын хороотой сөргөлдөж эхэлсэн. Харин 2012 оноос Монголын чөлөөт ахмадуудын холбооны дарга тус аймагт салбараа байгуулан түүний даргыг дээрээс шууд томилж, санхүүжилтийг түүний мэдэлд шилжүүлсэнээр ахмадын гурван байгууллага хоорондоо «үзэж тарж» байв. Одоо эдгээр гурван байгууллагыг нэгдмэл нэг л удирдлагатай болгох алхам хийж  даргаар нь Х.Бейбитханыг сонголоо. «Шаварт орсон шарын эзэн хүчтэй», хэнийг нь санхүүжүүлэхээ одоогийн удирдлага шийднэ биз гэж хүмүүс үзэж байна.

   

Багийн засаг дарга болон БИНХ-ын даргын сонгуул явагдаж байнаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 2-р сарын 02, Пүрэв гариг, 06:18

Өлгий сумын 13 багийн, БИНХ дарга болон багийн засаг даргын сонгууль Өлгий сумаас гаргасан хуваарын дагуу товолсон газарт яавагдаж байгаа тул ард иргэд өргөнөөр ирж оролцож, өөрийн багийн засаг даргаа сонгож авахыг уриалж байна.

   

0-5 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ЕСӨН ЭМИЙН САНГААР ОЛГОЖ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 25, Лхагва гариг, 07:13

Томуу, томуу төст өвчний дэгдэлт 0-5 насны хүүхдүүдийн дунд элбэг байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас зарим нэгэн эмийг үнэгүй олгох шийдвэр гаргасан нь Баян-Өлгий аймагт хэрэгжиж эхэллээ
0-5 насны хүүхдүүдэд зориулагдсан нэр бүхий эмийг эрүүл мэндийн байгууллагуудаас олгосон жорын дагуу иргэд зохих ёсоор магадлагдсан «Ахмадын», «Бай Булган», «Дара», «Эрмико», «Жалбыз», «Монос», «Мон тем», «Ушкын» зэрэг есөн эмийн сангаас авч хэрэглэнэ.
Эмийг үнэгүй олгох энэ арга хэмжээ гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу эмийн хөнгөлөлт эдлэхийг хүсвэл хамгийн түрүүнд өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хандах ёстой юм байна.
   

Халдварт өвчин гарсан газраас мал оруулж ирэхийг хориглолоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 25, Лхагва гариг, 07:09

Зарим хөрш аймгуудад мал, ан амьтны онц халдварт өвчин гарч байгаатай холбоотой тус аймгийн мэргэжлийн хяналтын газар нийт иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүллээ.

-Ховдын хоёр, Говь-Алтайн долоон суманд мал амьтны халдварт өвчин гарч хорио цээр тогтоосон байна. 600 гаруй бөхөн уг өвчнөөр хорогдсон мэдээтэй байна. Манайхан Говь-Алтай, Ховд аймгаас адуу зэрэг мал оруулж ирдэгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өвчин гарсан газруудаас мал оруулж ирэх, наймаачид бөхөнгийн эвэр авч ирэх зэрэг зөрчил гаргавал хатуу арга хэмжээ авна шүү! гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Асаан анхаарууллаа.

   

Хуудас 17-с 3

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?