Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

АЙМАГ БОЛОН ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮРЭЛДЭХҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 21, Бямба гариг, 07:14

alt
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт албаны хэргээр айлчилж тус аймгийн удирдлагуудтай уулзав. Манай аймгийн бүх салбарын төлөөллүүд Алтай аймгийн намын дарга болон Алтай аймгийн Засаг дарга Ү.Талгаттай санал солилцож хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр байгуулав.  
Үүнд: Хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж Алтай аймгийн тусламжаар  Баян-Өлгий аймгийн нэг гудамжны замыг засах, гэрэлтүүлэхтэй болгох, мод тарих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов. Мөн жижиг дунд үйлдвэр барьж ажлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Дайнгийн гүүрийг шинээр барих, аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг сургах, дадлагажуулах, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрыг лабораторийн танхимтай болгох, мал эрүүлжүүлэх, малын удмыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, мах экспортлох талаар хамтран ажиллах гэрээнд тусгаж хамтран ажиллахаар болжээ.   
Мөн Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хил орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар гэрээнд тусгагдсан болно. 
alt
   

БИНХ-ыг хуралдуулах хугацааг тов гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 20, Баасан гариг, 04:21

No automatic alt text available.

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

No automatic alt text available.

Image may contain: text

   

Нохой муур устгал

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 17, Мягмар гариг, 02:14

Золибон нохой, муур устгалын аян 2016 оны 11 сарын 29 -ээс 2017 оны 02 сарын 22 -ний хүртэлх хугацаанд явагдах тул иргэд нохойгоо өглөө 7 цагаас 23 цаг хүртэл уяатай байлгана уу. Хэрэв уяагүй явж байгаад устгагдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдье.

   

«ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ӨГӨХ СУРГАЛТ» МАНАЙ АЙМАГТ ЯВАГДАЖ БАЙНА.

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 17, Мягмар гариг, 02:00

alt

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд Орон нутгийн төрийн байгууллагуудын албан хаагчид, оролцогчдыг сургах, чадавхижуулах зорилготой Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг өгөх сургалт явагдаж байна.

Тус сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ө.Одбаатар, Д.Наранчимэг, мөн «Цахим худалдан авах ажиллагааны систем»-ийн сургалтыг ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Бадрах, төслийн ажилтан Б.Баттөр нар явуулж байна. Уг сургалт 2-3 өдөр үргэлжилнэ.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд Орон нутгийн төрийн байгууллагуудын албан хаагчид, оролцогчдыг сургах, чадавхижуулах зорилготой Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг өгөх сургалт явагдаж байна.

Тус сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ө.Одбаатар, Д.Наранчимэг, мөн «Цахим худалдан авах ажиллагааны систем»-ийн сургалтыг ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Бадрах, төслийн ажилтан Б.Баттөр нар явуулж байна. Уг сургалт 2-3 өдөр үргэлжилнэ.

- See more at: http://bayan-olgii.gov.mn/pages/7033#sthash.v6MPNryx.dpuf
   

Туркийн их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 17, Мягмар гариг, 01:48

tetgeleg

 БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх ажил эхэлжээ. Хамрагдах хүсэлтэй оюутан, залуус www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар товлосон хугацаанд бүртгүүлэх боломжтой юм байна. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандаж бүртгэлийн зааврыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр шаардлагатай бичиг, баримтыг цахим хуудсанд оруулж бүртгүүлэх ёстой ажээ.

Бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр хийх бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан бүртгэлийг хүлээж авахгүй бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 16-наас 2017 оны хоёрдугаар сарын 17-ныг хүртэл зөвхөн цахим хаягаар авах юм байна. 1987 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс магистрын тэтгэлэгт, 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс докторын тэтгэлэгт тус тус хамрагдах боломжтой.

Энэхүү тэтгэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс гарсан хүмүүс хамрагдахгүй гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна. Тэтгэлэг горилогч нь Турк Улсад өөрийн бүртгүүлэх гэж буй сургалтандаа өмнө нь суралцаагүй байх шаардлагатай юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа сонгосон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогийг үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвхи зүтгэл, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг ажээ. Түүнчлэн дээрх цахим бүртгэлийн системд нэр нь ороогүй их, дээд сургууль болон мэргэжлийг сонгох боломжгүй.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон “08504550982” дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “ Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.

   

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАРИМ ЭМНЭЛГҮҮД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 12, Пүрэв гариг, 06:53

alt

Солонгос Улсын Засгийн Газрын тусламжтайгаар манай аймагт олгогдсон 4 түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр аймгийн удирдлагууд эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

Уг түргэн тусламжийн автомашинуудыг аймгийн "Нэгдсэн эмнэлэгт" 2, "Сансар" сувилалд 1, Дэлүүн сумын эмнэлэгт 1, нийт 4-н түргэн тусламжийн автомашиныг тус тус хуваарилагджээ.

Уг машинууд 2009-2012 онд үйлдвэрлэгдсэн ба Хюундей компани Старех маркийн машиныг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон. Монгол, Солонгос хоёр улсын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай улсад нийт 9 түргэн тусламжийн автомашин олгогдсон ба түүний 4 автомашиныг нь  манай аймагт хуваарилагдсан байна.

   

Хуудас 17-с 4

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?