Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Баян-Өлгийн мал 146000 толгойгоор нэмэгдэв

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 04, Лхагва гариг, 02:25

alt

Ээлжит мал тооллогын эцсийн дүн Баян-Өлгий аймагт өчигдөр гарлаа.

Аймгийн статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан энэ тухай мэдээлэхдээ,

-Мал, хүн амын тооллого өнгөрсөн сард амжилттай явагдаж дууслаа. Тус аймгийн нийт мал сүргийн тоо 2016 онд 146367 толгойгоор нэмэгдэж 2 сая 167 000 хүрэв. Өмнөх жилүүдэд шүлхий өвчин гарсаны улмаас зах зээлээс таслагдсан Алтай сум их хэмжээний малыг зах зээлд гаргаснаас 2500 малыг хорогдуулан, бусад сум тухайлбал Ногооннуур 22 мянга, Дэлүүн 21 мянга, Бугат 16 мянган толгойгоор өсгөв. Хүн амын тооллогын дүнг нэгтгэж амжаагүй, хоёр хоногийн дараа нийтэд мэдээлнэ гэв.

   

Өлгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 04, Лхагва гариг, 02:22

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод цэвэрлэх байгууламж шинээр барихаар төлөвлөж байна.

Хуучин байгууламж нь элэгдэж эвдэрснээр хотын бохир ус орчин тойрноо болон Ховд голыг бохирдуулсаар байгаа юм.

-Шинэ байгууламжийг барьж босгох зураг төсөл гарсан. Барилгынх нь ажлыг энэ онд улсын төсөв болон олон улсын зээл, тусламжаар барихаар төлөвлөж байна. Мөн хотын төв замыг шинэчлэх ажил хийгдэх зорилт тавьж байна гэж аймгийн Засаг дарга А.Гылымхан ярилаа.

Харин Өлгий хотыг тойруулан үерийн аюулаас хамгаалах далан босгох, Ховд гол дээр шинэ гүүр тавих гэж байгааг олон түмэн тийм ч сайн дэмжихгүй байгаа бололтой. Учир нь үер бол тэнгэрийн үүлнээс буудаг санамсаргүй тохиролдол, Ховд голын түвшин далан жилийн өмнөх түвшинээсээ нэг метр орчим буусныг мэргэжилтнүүд баталж байгаа. Иймд өнөөгийн эдийн засгийн хүнд үед «цагаан хэрэм» барих нь амар ажил биш. Мөн Ховд гол боломжийн бетон гүүртэй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд түүнийг нэмж өргөтгөсөн. Иймд эдгээрт зарцуулах хүч хөрөнгийг байр нь дутагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд зориулах нь зүйтэй гэсэн саналууд иргэдээс ирж байгаа ажээ.

   

Шинэ жилийн мэндчилгээ

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 30, Баасан гариг, 03:38

Image may contain: 1 person

Image may contain: 1 person

   

Вакцинжуулсан малын махыг бүрэн шинжилж чадахгүй байна

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 28, Лхагва гариг, 02:19

alt

Баян-Өлгий аймагт малын мах бэлтгэн гадаад, дотоодод гаргах ажил үргэлжилсээр байна.

Мал нядлаж мах бэлтгэдэг есөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн хажуугаар зарим иргэд хөдөө гадаа мах бэлтгэдэг боллоо. Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Нургулан, А.Тохтау, Б.Ербала нар энэ асуудлын талаар өгсөн мэдээлэлдээ.

-Тус аймаг болон хөрш зэргэлдээ аймгуудад малын халдварт өвчин гарсаны улмаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадад мах экспортлох ажил завсарласан нь малчдын ахуй амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүллээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх талаар олон талын арга хэмжээ авч, мах боловсруулдаг үйлдвэр, мал нядладаг газруудад хяналт шалгалт хийсээр байна. Вакцинжуулах ажил олон дахин хийлээ. Эдгээр янз бүрийн вакцин хийсэн малын мах эрүүл үү гэдгийг шинжлэн тогтоох шаардлагатай ч манайд найдвартай шинжилгээ судалгаа хийхээр тоног төхөөрөмж бүрэн биш, санхүүжилт хомсодсоны улмаас шинжилгээнд хэрэглэх зарим бодис ч хүрэлцэхгүй байна гэж ярилаа.

   

Засаг дарга

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 11-р сарын 10, Пүрэв гариг, 07:06

Засаг дарга

Өлгий сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго:

Монгол төрийн залгамж чанарыг эрхэмлэн, Шинэчлэлийн Засгийн Газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан

Ажил орлоготой Монгол хүн

Эрүүл чийрэг Монгол хүн

Эрдэм боловсролтой Монгол хүн

Аюулгүй орчинтой Монгол хүн

Эрх чөлөөтэй Монгол хүн төлөвшүүлэх 5 үндсэн зорилт болон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Өлгий суманд хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллах болно. 

Өлгий сумын Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг толилуулж байна.

ТАТАЖ АВАХ 

   

Нэрт орчуулагчийн номын баяр боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 27, Ням гариг, 08:10

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд багш, сэтгүүлч, орчуулагч Т.Насыр(1935-1982)-ын мэндэлсний наян жилийн ойг тэмдэглэв.

Т.Насырын хүү Н.Самат, Н.Сабет нарын үр хүүхдүүд сэтгүүлчдийн болон соёлын байгууллагатай хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээний хүрээнд Т.Насырын «Дэнлүүний гэрэл», «Казах-орос; Монгол-казах-орос; Орос-казах-монгол нэр томъёоны толь» номуудын нээлт аймгийн төв номын санд болов. Эдгээр нэр томъёоны толиудыг Т.Насыр амьд ахуйдаа хэд хэдэн ном болгон хэвлүүлэн гаргаж казах иргэд, ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд ширээний ном болгон хэрэглэж байсныг хүү Н.Самат (УБХ-ын гишүүн асан) эмхэтгэн хэвлүүлсэн юм байна. Энэхүү номнуудаас аймгийн номын сан болон орон нутгийг судлах музейд баяр ёслолын байдалтай гардуулахад зохиогчийн гэргий С.Шарий, хүү Н.Шарип, хамтран зүтгэгч К.Хамза, Ш.Жүкей, Х.Маграж, шавь Е.Дөрвөдхан, С.Хыдырпатша нарын хүмүүс дурдатгал, сэтгэгдлээ дэлгэн ярилаа.

nasirТ.Насыр тус аймгийн ууган орос хэлний мэргэжилтэн (их сургуульд нэрт зохиолч Д.Маам найзтайгаа хамт нэг ширээнд сууж суралцсан) байсан бөгөөд хөдөлмөрийн гараагаа 1957 онд дунд сургуулийн багшаас эхэлсэн ч 1959 оноос 13 жил аймгийн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар алба хашиж улмаар насан эцэстэл хэвлэл мэдээллийн байгууллагад удирдах ажил хийсэн байна.

   

Хуудас 17-с 6

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?