Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Өлгийн зах дээр нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 24, Пүрэв гариг, 03:39

Өчигдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын зах дээр хонины нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн найдвартай, үнэт хувцас болох нэхий ингэтлээ үнэгүйдсэн нь манай улсад нэхийгээр бэлэн бүтээгдэхүүн боловсруулан гаргадаг үйлдвэрлэл үгүйлэгдсээр байгааг харуулж байна.

Мөн адуу 600 мянга, үхэр 250-300 мянга, хонь 50-60 мянган төгрөг, ямааны кг ноолуур 35 000, адууны шир 45000, үхрийн шир 20 000, ямааны арьс 13 000 төгрөг байна.

Хүнсний зах дээр ОХУ-ын нэгдүгээр зэргийн 50 кг гурил 43 000, дотоодын гурил 50 000, 40 кг-ын хорголжин тэжээл 15-18 мянга, литр сүү 1800, хонины кг мах 4000, үхрийн мах 3800, цагаан будаа 2500, элсэн чихэр 1800 төгрөг байлаа.

Ам.доллар 2000, орос рубль 29, хятад юань 309, казахстаны тенге 5,9 төг байгаа нь тенгегээс бусад гадаад валютын үнийн өсөлт зогсолтгүй ахисаар байгаагийн жишээ мөн. Гэхдээ Казахстанд өчигдөрөөс цалин хөлсийг 20-40 хувиар өсгөсөн нь нэгийг бодогдуулж байна. А-92 бензин 1660 төгрөгийн үнэтэй байна.

   

Өлгийн төв талбайд сүлд мод, мөсөн хот босгоно

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 23, Лхагва гариг, 03:35

2015 онд төлөвлөсөн ажлынхаа 90 гаруй хувийг хийж гүйцэтгэснээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай мэдэгдлээ.

Юуны өмнө Өлгий хотын 75 жилийн ойг тэмдэглэн, урд хөрш ШУӨЗО-ны Алтай хотын хүч хөрөнгөөр «Найрамдал» оргилд «салхилах” байр баригдсаныг онцлон дурдаад, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн тохижилт ариун цэвэрт ахиц гарсанаар хот шинэ moson hotөнгө жавхаатай боллоо. Боловсролын байгууллагуудын сургалтын орчин дээшиллээ гэв. Харин чулуу зүсч өнгөлдөг үйлдвэр шинээр байгуулагдан ажил нь жигдрээгүй зэргээс улбаалаад хотын төв талбайг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр гангалах ажил дуусаагүй, ирэх онд гурав дахь жилдээ үргэлжлэн тавигдна гэнэ. Мөн өнгөрсөн жил тус сумын иргэд 26 мянган толгой малтай байсан бол энэ оны тооллогоор 25 мянган толгой мал тоолуулж мянгаар дутаасны шалтгаан нь идшэнд хэрэглэснийх гэж хариуллаа.

Өнгөрсөн хоёр жилд шинэ жилийн наадмаар төв талбайд мөсөн хот, арван хоёр амьтны мөсөн баримал босгон ихээхэн хөрөнгө зарж байсан бол энэ удаа арай авсаархан сүлд мод болон мөсөн хотыг таван сая төгрөгийн хөрөнгөөр босгож эхэлсэн тухай Засаг дарга ярилаа.

   

Өлгий-Цагааннуурын замд шинэ өртөө байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 22, Мягмар гариг, 03:32

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Цагааннуурын тосгон руу гарах замын эхэнд хянан шалгах байр байгуулагдан, өчигдрөөс хяналтын хэсэг ажиллаж эхэллээ.

post-Энэ бол олон улсын чанартай зам. Пост 24 цагийн турш ажиллана. Өмнө нь Улаанбаатар руу гарах зам дээр ийм байр ажиллаж ирсэн бол Цагааннуурын чиглэлээр зорчигч олноор гардаг, ордог, тэд багагүй зөрчил гаргах болсон тул ийм арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоо энэ замын хөдөлгөөнийг журамтай, эмх замбараатай болгоно. Энэ нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрэм журмын шаардлагыг сахих ач холбогдолтой. Авто тээвэрчид техник хэрэгслийн татвар болон даатгалын шимтгэл төлөөгүй, улсын бүртгэл нь зөрчилтэй зэрэг хууль тогтоомж зөрчсөн бол нэвтрүүлэхгүй. Бүртгэлд хамрагдаагүй, үзлэгт ороогүй техник эзэмшигчдийг 96200 төгрөгөөр торгох журмыг баримтална гэж авто тээврийн газрын дарга Х.Хайсанай мэдэгдлээ.

   

Ёслолын буудлагаас сэрэмжлэхийг сануулав

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 21, Даваа гариг, 03:29

Хөл хөдөлгөөн ихтэй шинэ жилийн баяр наадмын үеэр аливаа аюул ослоос хамгаалахыг мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмжлүүлж байна.

Тухайлбал гаднаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хиам, майонез, өндөгнөөс. Тэрчлэн ойрын өдрүүдэд эрс хүйтэрч цас орж, шуурах төлөвтэй тул зорчигчид, тээвэрчид бэлтгэл сайтай, болгоомжтой явахыг анхааруулж байна. Мөн шинэ жилийн зэрэг баярын үеэр олон нийтийн айдас төрүүлдэг нэгэн зүйл ёслолын буудлага болсон байна.

salutМэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Сьезхан энэ тухай ярихдаа, Ёслолын буудлагыг хүүхэд залуучууд өргөн хэрэглэдэг болсон байна. Бид цагдаа, Онцгой байдлын байгууллагуудтай хамтран энэ мэтийн зүйлд үзлэг хийж байгаа. Гадаад орнуудаас орж ирдэг шатдаг тэсэрдэг энэ хэрэгслийг хамаагүй хэрэглэж болдоггүй. Ийм хэрэгсэл нь үзвэрийн болон хэрэглээний гэсэн хоёр өөр төрөлтэй байдаг. Юуны өмнө түүнийг худалдан авахдаа лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан, шошготой, сав хайрцаг нь бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Стандартын бус, чанаргүйг нь зүй бусаар хэрэглэснээр хүмүүс осолдож эрэмдэг зэрэмдэг болсон, албан байгууллага, айлын байр, хашаа хороо, хураалттай өвсийг нь галдан шатаасан зэрэг тохиолдлууд гарч байсан. Иймд уг осолтой эдийг хамаагүй хэрэглэхгүй байх, зайлшгүй хэрэглэнэ гэвэл ухаантай ажиллахыг сануулж байна гэв.

   

Хүнсний аюулаас сэрэмжлүүлэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 20, Ням гариг, 03:27

Шинэ жилийн баяр дөхөх тусам мэргэжлийн хяналтын байцаагчид завгүй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд тус аймагт хоол хүнснээс улбаатай хордлого хэд хэдэн удаа гарч зарим нь торгуулж, шийтгүүлж, зарим нь албан тушаалаасаа огцрох зэргээр цөөнгүй хүн сануулга авсанаар мэргэжлийн хяналтынхан хүнсний зах, дэлгүүрүүдийг үе үе шалган зааварлаж, иргэдийг ч сэрэмжлүүлсээр байна.

Улсын байцаагч К.Майрагүл, З.Роза, Х.Гүлнар нар энэ тухай, зах дэлгүүрүүдэд хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний хэмжээ буурахгүй л байна. Ийм байдал ялангуяа хүн олноор хооллодог баяр наадмын үед тун эрсдэлтэй. Төмс, хүнсний ногоог шаардлага хангасан байранд хадгалаагүй, гадаа ил зардаг үзэгдэл арилаагүй. Энэ бол аливаа өвчний шалтгаан болж байна. Ялангуяа бялуу, хиам, өндөг, салат амархан мууддаг. Худалдагчид энэ мэтийн зөрчил гаргахгүй байх, худалдан авагчид аливаа бүтээгдэхүүнийг авахаас өмнө үйлдвэрлэсэн огноотой нь танилцахын хамт тэр бүтээгдэхүүний хадгалагдах хугацааг, лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан эсэхийг заавал шалгаж байж авахыг сануулж байна гэж ярилаа.

   

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 17, Пүрэв гариг, 03:17

hur Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хуралдаанаар 2015 оны аймгийн Оны шилдгүүдийг шалгарууллаа. Үүнд:

1. Оны шилдэг бага ангийн багш: - Хуанбайн Накейхан - Улаанхус сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багш
- Журагатын Айгүл - Өлгий сумын 7 дугаар хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багш
2. Оны шилдэг багш, эрдэмтнээр:

-Бээжээгийн Одонхүү - Зайд бүрэн дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш
-Шанасын Мара - Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн гадаад хэлний багш

-Махайн Жахия - Бастама бүрэн дунд сургуулийн математикийн багш
-Улыхпаны Бауыржан - Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн зураг, технологийн багш

3. Оны шилдэг сурагч, оюутнаар:  - Талгатын Ибрагим - Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч
- Нурланы Елик - Буянт сумын бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч
- Анвар-Садетийн Ернур - МУБИС-ийн 2-р курсын оюутан
4. Оны шилдэг ажил олгогч, бизнесменээр: - Сайпгалийн .Шарив - Аймгийн "Суат"  ХХК-ийн захирал
- А.Альфараби - Аймгийн "Алтайн -Оргил" худалдааны төвийн эзэн, бизнесмен
5. Оны шилдэг ажилчнаар: - Зоригтханы .Козлов - Аймгийн "Суат" ХХК-ийн засварчин
-Хавсеметийн Нурлан - Өлгий сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгийн манаач
- Хабылбайн Талгатбек - "Акбоар" ХХК-ийн сам хөрөөний оператор
- Турсыны Халила - Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн тогооч
-Минапын Жайнагүл - Цэнгэл сумын 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн тогооч
6. Оны шилдэг ажилтан, инженер, техник, менежерээр: - Хавалханы Бахыт - Аймгийн "Агайын" ХХК-ийн бригадын дарга, техникч
-Күлилагийн Бейлхан - Аймгийн "Эрчим Баян" ХК-ийн дулааны шугам сүлжээний инженер
- Рахатын Бодау-Аймгийн "Монстрой-Эра" ХХК-ийн ахлах инженер 
-Хатпагийн Махмет - "Баян-Авто" ХХК-ийн жолооны сургуулийн захирал
7. Оны шилдэг банз, санхүү, эдийн засаг,
бүртгэл тооцооны ажилтнаар:
- Сарбасын Серик - ХААН банкны аймаг дахь салбарын ахлах эдийн засагч
8. Оны шилдэг төр захиргаа, хууль хяналтын ажилтан, байгаль хамгаалагч: - Төлеугийн Серикжан - Аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор
-Халамханы Мейрамбек - Аймгийн Шүүхийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
- Сейтийн Хайратбек - Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн хяналтын улсын байцаагч
-Азилпатын Хурметхан - Толбо сумын Хонгор-Өлөн багийн Засаг дарга
9. Оны шилдэг соёл урлагийн ажилтнаар - Хумарханы Саттигүл - Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч
- Халхабайн Жанатбек-Аймгийн Казах үндэстний ХДТ-ын гоцлол дуучин, жүжигчин
10. Оны шилдэг бага эмч, сувилагч: - Бирдханы Гүлжан-Аймгийн НЭ-ийн Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн сувилагч
- Манкейн Айгүл - "Сансар" сувиллын клиник биохимийн лаборант
11. Оны шилдэг их эмчээр: - Буланы Бейсен - Аймгийн НЭ-ийн их эмч
- Бакений Жанбота - Аймгийн НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн их эмч
12. Оны шилдэг төрийн болон төсвийн байгууллага, төрийн оролцоотой компаниар: - Аймгийн Цагдаагийн газар
- МЦХ-ны аймаг дахь Холбооны газар
13. Оны шилдэг бүтээлч хамт олноор: - Монгол-Туркийн хамтарсан сургуулийн аймаг дахь салбар сургууль
- Хилийн 0165-р анги
14. Оны шилдэг хувийн хэвшлийн байгууллагаар: - Аймгийн "Агайын" ХХК
- Аймгийн "Рысжан" ХХК
- Аймгийн "Нурлы" хувийн эмнэлэг
15. Онцгой амжилт гаргасан хүнээр: - Хурмангазын Жандос - Таэквондын дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин
   

Хуудас 17-с 7

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?