Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Хүнсний аюулаас сэрэмжлүүлэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 20, Ням гариг, 03:27

Шинэ жилийн баяр дөхөх тусам мэргэжлийн хяналтын байцаагчид завгүй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд тус аймагт хоол хүнснээс улбаатай хордлого хэд хэдэн удаа гарч зарим нь торгуулж, шийтгүүлж, зарим нь албан тушаалаасаа огцрох зэргээр цөөнгүй хүн сануулга авсанаар мэргэжлийн хяналтынхан хүнсний зах, дэлгүүрүүдийг үе үе шалган зааварлаж, иргэдийг ч сэрэмжлүүлсээр байна.

Улсын байцаагч К.Майрагүл, З.Роза, Х.Гүлнар нар энэ тухай, зах дэлгүүрүүдэд хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний хэмжээ буурахгүй л байна. Ийм байдал ялангуяа хүн олноор хооллодог баяр наадмын үед тун эрсдэлтэй. Төмс, хүнсний ногоог шаардлага хангасан байранд хадгалаагүй, гадаа ил зардаг үзэгдэл арилаагүй. Энэ бол аливаа өвчний шалтгаан болж байна. Ялангуяа бялуу, хиам, өндөг, салат амархан мууддаг. Худалдагчид энэ мэтийн зөрчил гаргахгүй байх, худалдан авагчид аливаа бүтээгдэхүүнийг авахаас өмнө үйлдвэрлэсэн огноотой нь танилцахын хамт тэр бүтээгдэхүүний хадгалагдах хугацааг, лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан эсэхийг заавал шалгаж байж авахыг сануулж байна гэж ярилаа.

   

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 17, Пүрэв гариг, 03:17

hur Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хуралдаанаар 2015 оны аймгийн Оны шилдгүүдийг шалгарууллаа. Үүнд:

1. Оны шилдэг бага ангийн багш: - Хуанбайн Накейхан - Улаанхус сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багш
- Журагатын Айгүл - Өлгий сумын 7 дугаар хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багш
2. Оны шилдэг багш, эрдэмтнээр:

-Бээжээгийн Одонхүү - Зайд бүрэн дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш
-Шанасын Мара - Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн гадаад хэлний багш

-Махайн Жахия - Бастама бүрэн дунд сургуулийн математикийн багш
-Улыхпаны Бауыржан - Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн зураг, технологийн багш

3. Оны шилдэг сурагч, оюутнаар:  - Талгатын Ибрагим - Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч
- Нурланы Елик - Буянт сумын бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч
- Анвар-Садетийн Ернур - МУБИС-ийн 2-р курсын оюутан
4. Оны шилдэг ажил олгогч, бизнесменээр: - Сайпгалийн .Шарив - Аймгийн "Суат"  ХХК-ийн захирал
- А.Альфараби - Аймгийн "Алтайн -Оргил" худалдааны төвийн эзэн, бизнесмен
5. Оны шилдэг ажилчнаар: - Зоригтханы .Козлов - Аймгийн "Суат" ХХК-ийн засварчин
-Хавсеметийн Нурлан - Өлгий сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгийн манаач
- Хабылбайн Талгатбек - "Акбоар" ХХК-ийн сам хөрөөний оператор
- Турсыны Халила - Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн тогооч
-Минапын Жайнагүл - Цэнгэл сумын 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн тогооч
6. Оны шилдэг ажилтан, инженер, техник, менежерээр: - Хавалханы Бахыт - Аймгийн "Агайын" ХХК-ийн бригадын дарга, техникч
-Күлилагийн Бейлхан - Аймгийн "Эрчим Баян" ХК-ийн дулааны шугам сүлжээний инженер
- Рахатын Бодау-Аймгийн "Монстрой-Эра" ХХК-ийн ахлах инженер 
-Хатпагийн Махмет - "Баян-Авто" ХХК-ийн жолооны сургуулийн захирал
7. Оны шилдэг банз, санхүү, эдийн засаг,
бүртгэл тооцооны ажилтнаар:
- Сарбасын Серик - ХААН банкны аймаг дахь салбарын ахлах эдийн засагч
8. Оны шилдэг төр захиргаа, хууль хяналтын ажилтан, байгаль хамгаалагч: - Төлеугийн Серикжан - Аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор
-Халамханы Мейрамбек - Аймгийн Шүүхийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
- Сейтийн Хайратбек - Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн хяналтын улсын байцаагч
-Азилпатын Хурметхан - Толбо сумын Хонгор-Өлөн багийн Засаг дарга
9. Оны шилдэг соёл урлагийн ажилтнаар - Хумарханы Саттигүл - Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч
- Халхабайн Жанатбек-Аймгийн Казах үндэстний ХДТ-ын гоцлол дуучин, жүжигчин
10. Оны шилдэг бага эмч, сувилагч: - Бирдханы Гүлжан-Аймгийн НЭ-ийн Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн сувилагч
- Манкейн Айгүл - "Сансар" сувиллын клиник биохимийн лаборант
11. Оны шилдэг их эмчээр: - Буланы Бейсен - Аймгийн НЭ-ийн их эмч
- Бакений Жанбота - Аймгийн НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн их эмч
12. Оны шилдэг төрийн болон төсвийн байгууллага, төрийн оролцоотой компаниар: - Аймгийн Цагдаагийн газар
- МЦХ-ны аймаг дахь Холбооны газар
13. Оны шилдэг бүтээлч хамт олноор: - Монгол-Туркийн хамтарсан сургуулийн аймаг дахь салбар сургууль
- Хилийн 0165-р анги
14. Оны шилдэг хувийн хэвшлийн байгууллагаар: - Аймгийн "Агайын" ХХК
- Аймгийн "Рысжан" ХХК
- Аймгийн "Нурлы" хувийн эмнэлэг
15. Онцгой амжилт гаргасан хүнээр: - Хурмангазын Жандос - Таэквондын дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин
   

БАГА АНГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ ИРЭХ САРЫН 12-НООС ЭХЭЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 16, Лхагва гариг, 03:14

БСШУЯ-ны сайдын 2015 оны 445 дугаар тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргасан байгаа. Ингэхдээ хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулсан.  Хотын сурагчид: 1-5 дугаар ангийн сурагчид XII/22-I/25 хүртэл /Таван 7 хоног/ 6-9 дүгээр ангийн сурагчид I/5-I/25 хүртэл /Гурван 7 хоног/ 10-12 дугаар ангийн сурагчид I/12-I/25 /Хоёр 7 хоног/ хүртэл амарч I/26-наас гуравдугаар улирлын хичээл эхэлнэ. Орон нутгийн: 1-5 дугаар ангийн сурагчид I/12-II/01 хүртэл /Гурван 7 хоног/ 6-9 дүгээр ангийн сурагчид I/12-I/25 хүртэл /Хоёр 7 хоног/ 10-12 дугаар ангийн сурагчид I/12-I/18 /Нэг 7 хоног/ хүртэл амарна. 2015 онд Баян-Өлгий аймгийн ЕБСургуулиудад 22895 сурагч сурч байна. - See more at:

   

УЗХ-ны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 16, Лхагва гариг, 03:11

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан УЗХ-ны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Уг мэндчилгээнд, Эрхэм хүндэт энэрэнгүй үйлстэн, азай буурлууд, залуучууд, хүүхэд багачууд аа! Монгол төрийнхөө хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, төрдөө туслах үүрэг хүлээн ажилладаг хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг бүхий л талаар дэмжиж, сайн санаагаар жигүүрлэн энэхүү буянтай үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан хамтран ажиллаж ирсэн үе үеийн улаан загалмайчууд аа!
МУЗН-ийн Хүмүүнлэгийн өнөр бүлд тус аймаг хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь УЗХ-ны ажилтан, сонгуультан, гишүүд дэмжигчид, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучууд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, хамт олон, малчин түмэн Та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим гэдэгт хэн ч маргахгүй. Та бүхний хүнлэг, энэрэнгүй, бүтээлч, шинэлэг ажил үйлсээр бид ямагт бахархаж байдаг.
Гамшиг, ослоос ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгмийн эмзэг бүлгийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, хүүхэд залуучуудыг хүнлэг, энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэх, бүс нутгийг хамарсан гамшиг, халдварт өвчин зэрэг томоохон сорилтыг даван туулахад байнга тусалж дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажиллаж ирсэн Та бүхний энэхүү буянтай үйлст оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй асар их билээ.
Хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд он удаан жил хүчин зүтгэж, арвин их хөдөлмөрөөрөө энэхүү салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Та бүхэнд Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороо үүсэн байгуулагдсны түүхт 55 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Хүмүүнлэгийн үйлс үргэлж өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье" гэжээ

   

Тооллого гуч гаруй хувьтай байна

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 15, Мягмар гариг, 02:31

Мал тооллогын ажил Баян-Өлгий аймагт хэвийн хэмжээнд явагдаж байна. Гэхдээ ихэнх мал нь алсын оторт яваа Цэнгэл, Улаанхус, Булган зэрэг сумдын тооллогын бүртгэлийг цахим сүлжээнд оруулахыг аймгийн статистикийн хэлтэс шаардлаа.

-14740 малчин айлаас таван мянга орчим нь тооллогонд хамрагдсан мэдээг бид хүлээн авлаа. Малын хажуугаар энэ удаа хашаа хороо, худаг, усан сан ч тоологдоно. Алтанцөгц, Баяннуур сумдад зарим малчин айл хоёр гурван хашаа хороо тоолуулсан харагдана. Энэ ажилд ямарваа зөрчил гарвал багийн засаг дарга, тэнд байгуулагдсан тооллогын комиссууд хариуцлага хүлээнэ. Өнгөрсөн жил тооллогонд хамрагдалгүй үлдсэн зарим малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлсний төлөө улсаас авах урамшлаа авч амжаагүйг анхаарч малчид өөрсдөө тооллогонд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тооллогын мэдээг бид энэ сарын 21 гэхэд бүрэн хүлээн авч нэгдсэн дүн гаргана гэж тус байгууллагын дарга Х.Бахыт мэдэгдлээ.

   

Өлгий сумын ИТХ 8-р чуулган болло

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 12, Бямба гариг, 02:35

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өнөдөр эхэллээ

olgii sum chuulganИТХТ-ийн тайлан, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, хөгжлийн чиглэл, шинэ оны төсөв, газар зохион байгуулалт зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр товлосон хуралдаан дээр хурлын дарга С.Онгар, сумын Засаг дарга Ө.Хабай нар тайлан илтгэлдээ энэ оны турш бүтээн байгуулалтын их ажил хийж, дэвшүүлсэн зорилтоо зуун хувиар биелүүлж, нийт төлөөлөгчдийн 100% цаналыг авч хангалттай гэсэн үнэлгээ авч. 2016 оны төсөвийг баталж ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажил болох 272 сая төгрөгийг багуудад хувиарлан хэлэлцэж батлав.

   

Хуудас 17-с 8

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?