Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Шатахууны үнэ буурлаа

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 05, Бямба гариг, 08:14

Баян-Өлгий аймагт шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрлээ.

benzinii uneА-92 бензиний үнэ урьд нь 1830 төгрөг байсан бол өнөөдрөөс 1660 төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ. Өчигдөр алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо төвшинд хүргэх арга хэмжээний нээлт болж, нээлтэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен нар оролцлоо.

   

Хүүхдүүд харгалзагчтай болно

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 02, Лхагва гариг, 08:06

Цэцэрлэгт хамрагдаагүй, сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг харж хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

huuhed harahТус аймагт сургуулийн өмнөх насны есөн мянга орчим хүүхэд бий. Тэдний гурван мянга орчим нь цэцэрлэгээс гадуур байна. Эдгээр хүүхдүүдийг асарч хамгаалах, хүмүүжүүлж сургуульд бэлтгэх боломж бий болж байна. Хүүхэд харгалзах хүсэл сонирхолтой эрүүл 18-60 насны хүмүүсийг бүртгэж эхэллээ. Тэднийг шинэ он гарангуут сургалтад хамруулж, улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үйлчилгээнд 2-5 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзалгүй хамрагдах болно гэж тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүл ярилаа.

Цэцэрлэгт хамрагдаагүй, сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг харж хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Тус аймагт сургуулийн өмнөх насны есөн мянга орчим хүүхэд бий. Тэдний гурван мянга орчим нь цэцэрлэгээс гадуур байна. Эдгээр хүүхдүүдийг асарч хамгаалах, хүмүүжүүлж сургуульд бэлтгэх боломж бий болж байна. Хүүхэд харгалзах хүсэл сонирхолтой эрүүл 18-60 насны хүмүүсийг бүртгэж эхэллээ. Тэднийг шинэ он гарангуут сургалтад хамруулж, улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үйлчилгээнд 2-5 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзалгүй хамрагдах болно гэж тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүл ярилаа.

Ш.Айзаря

 
 
 
 
 
 
   

НДШ төлөхөөс зайлсхийгчид

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 28, Бямба гариг, 07:56

Баян-Өлгий аймгийн нийгэм даатгалын хэлтэс өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энэ оны тэтгэвэр тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн ойрын өдрүүдэд өгч дуусгахаа мэдэгдлээ.

NDSHГэхдээ зарим байгууллагууд нийгэм даатгалын шимтгэл төлөхөд хариуцлагагүй ханддагийн улмаас эдгээр иргэдийн тэтгэвэр тэтгэмж цаашид тасалдах эрсдэлд хүрч болзошгүй байна. Тус хэлтсийн дарга С.Шаяхмет НДШ-ийн өрийн 90 хувь буюу 300 сая төгрөг зөвхөн боловсролын салбарт, аймгийн төвд байгааг дурдаад, төлөхгүй байгаа Өлгий сумын нийт цэцэрлэг болон ихэнх сургуулийг нэр заан анхааруулав. Гэтэл нэг, хоёрдугаар бүрэн дунд сургууль тэдэнтэй адил хэмжээнд санхүүжихийн хэрээр шимтгэлээ цаг тухайд нь төлсөөр ирсэнээс үзэхэд энэ дутагдал нь сургууль, цэцэрлэг бүрийн төсөв захиран зарцуулагчдын хариуцлагатай л холбоотой юм байна.

   

Багш, сурагчдад компьютер олголоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 27, Баасан гариг, 07:46

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын багш нэг бүрт зөөврийн компьютер олгох ёслолын үйл ажиллагаа Баян – Өлгий аймагт боллоо.

bagsh komputerУлсын хэмжээнд нийт 25,000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11 мянга гаруй зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгохоор болсон. Энэ арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт багш нарт зориулаж 1389, сурагчдад зориулж 417 компьютер олгоод байна.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан, аймгийн удирдлагууд оролцлоо.

   

Мал, махыг дотоодод борлуулах арга замыг хайх хэрэгтэй гэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 26, Пүрэв гариг, 07:44

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей орон нутагт ирж ажиллаад буцлаа.

Эрхэм гишүүн ярихдаа, Эдийн засгийн хямрал олон улсыг хамраад байна. Хөрш орнуудын байдал хүнд. Манайхан харин ч мэдэгдэхүйц хязгаарлаад байна. Гурил, цай зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Гадаадаас авсан зээлээ бид бүтээн байгуулалтанд зориулаад байна. Улаанбаатар, Өлгий хоорондын хар зам тавигдаж дуусах дөхлөө. Өлгий хотын өнгө жавхаа сүүлийн гурав дөрвөн жилийн хугацаанд өөрчлөгдсөнийг гадаад, дотоодын олон хүн ярьж байна. Өвөл хүндрэх төлөвтэй. Аймгийн байдал тийм ч сайнгүй байна. Бэлтгэлээ улам бататгах, улсын зүгээс өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох шаардлагатай. Мал, махыг дотоодод борлуулах арга замыг хайх хэрэгтэй. Тус аймгийг хөгжүүлэхэд УЦС байгуулах, Ховд хүртэлх хатуу хучилттай замыг тавьж дуусгах, барилгын материалын болон бусад үйлдвэрүүд барьж байгуулах нь чухал ач холбогдолтой. Ирэх сонгууль ойртсон бололтой, намуудынхан янз бүрийн сурталчилгаа хийгээд эхэлсэн харагдана. Гэхдээ юм бүхнийг үгүйсгэн гүтгэн гүжирдэхээ больж улс орны эрх ашгийн үүднээс хамтран ажиллах нь чухал юм. Үндсэн хууль, Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах асуудал УИХ-д хэлэлцэж байна. Аймаг, сумын засаг даргыг сонгох зэрэг асуудлуудыг авч үзнэ. Үндсэн хуулинд өөрчлөлт авахад ард түмний саналыг үндэслэнэ гэв.

   

"Бүргэдчин" барималтай болов

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 25, Лхагва гариг, 00:00

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын цагаан байшингийн өмнөх талбайд "Бүргэдчин" морьтны баримал баримал сүндэрлэлээ.

burgedchinКазах түмний давтагдашгүй өвөрмөц соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, мөн бүргэдчидэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэхүү баримлыг барьжээ. Уг баримлыг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакейн санаачилж, нэрт зураач, уран бүтээлч Р.Нурдыхан урлан бүтээсэн юм.

   

Хуудас 17-с 10

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?