Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Х.Бекнур олон улсын боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 26, Баасан гариг, 02:30

Зураг

Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит олон улсын сонирхогчдын боксын “А” зэрэглэлийн тэмцээнд тус аймгийн тамирчин, Монгол Улсын боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт, спортын мастер Х.Бекнур мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд ОХУ, Казахстан, Монгол, Узбекистан, Киргизстан, Тажикистан, Малайз гэсэн долоон орны 130 гаруй ширэн бээлийтэн өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -91 кг-ын жинд Н.Бекнур, +91 кг-ын жинд Т.Ерболат нар дасгалжуулагч А.Бейбитийн удирдлага дор эх орноо төлөөлөн тулалдсан юм.
Харин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, спортын мастер Т.Ерболатын хувьд БН Казахстан улсын тамирчинтай учраа тарж ялагдан медальт байранд шалгарч чадаагүй байна.
   

УИХ-ын гишүүн Д.Мурат аймагтаа түргэн тусламжийн машин бэлэглэглээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 24, Лхагва гариг, 02:27

Зураг

УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах аппарат зэрэг стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан түргэн тусламжийн авто машины түлхүүрийг гардуулж өглөө. Тэрээр түргэн тусламжийн машиныг хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй тус эмнэлгийн хамт олны ажлаас өндөр амжилт хүсч, аймгийн эрүүл мэндийн төвүүдэд техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харгалзан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэхүү түргэн тусламжийн машиныг хувиасаа бэлэглэж байгааг онцоллоо. Баян-Өлгийчүүд энэ сард түргэн тусламжийн 5 дахь машиныг хүлээж авч байгаа нь энэ бөгөөд саяхан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Дэлүүн, Ногооннуур, Буянт сумдын Эрүүл Мэндийн Төвүүдэд 4 машиныг  хүлээлгэж өгсөн юм. 

   

Баян-Өлгийн Нийтийн номын санг яруу найрагч Б.Ахтааны нэрэмжит болголоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 24, Лхагва гариг, 02:21

Зураг

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бабийн Ахтааны хорвоод мэндэлсний 120 жилийн ойн баярыг тохиолдуулан соёл, урлаг, утга зохиолын салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 33 тоот тогтоолоор аймгийн Нийтийн номын санг түүний нэрэмжит болгох шийдвэр гаргасан бөгөөд тууз хайчлах ёслолын арга хэмжээг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынай, төр нийгмийн зүтгэлтэн О.Хавсатар, зохиолчийн хүү А.Олимпиад нар өөрсдийн дурсамжуудаасаа хуваалцаж, сурагчид яруу найрагчийн шүлгүүдийг уншин ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.“Бүргэд” найраглал, “Түүвэр зохиол”, “Зохиолууд”, “Ногоон оргил”, “Шилмэл зохиолууд” зэрэг казах, монгол хэлээр хэвлэгдэн гарсан номуудаараа алдаршсан нэрт уран зохиолч, яруу найрагч, Б.Ахтан нь Монголын казах хэлт утга зохиолыг үндэслэгч юм. 1930-аад оны үеэс уран бүтээлээ эхэлж “Ермалей”, “Жамаал”, “Калкаман Мамыр хоёр” жүжиг, “Бүргэд” найраглал, “Суваг”, “Чамаас өндөр”, “Оршлын оронд” зэрэг яруу найргийн бүтээлүүд туурвисан Б.Ахтааны зохиолуудыг яруу найрагч Д.Сэнгээ, Б.Бааст нар Бааст монгол хэлнээ орчуулж уншигчидтай танилцуулсан бөгөөд аймгийн Нийтийн номын санг түүний нэрэмжит болгон нэрийг нь мөнхжүүлж байгаа явдлыг нутгийн иргэд сайшаан хүлээн авч байна.

 

   

“Яргуй-2017” хүүхдийн урлагийн их наадам зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 23, Мягмар гариг, 02:02

Зураг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, “Дэлхийн Зөн” ОУБ хамтран “Яргуй-2017” хүүхдийн урлагийн анхдугаар их наадмыг өнөөдөр зохион байгууллаа.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад гоо зүй, урлагийн боловсрол олгох, тэдний авьяасыг нээх, хөгжүүлэх, сурталчлах, дэмжлэг үзүүлэх, идэвхийг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд 10-16 насны 260 хүүхэд оролцлоо. Мөн 3 дугаар шатанд шалгарсан 50 хүүхдийн 33 үзүүлбэр бүхий гала концерт аймгийн Хөгжимт Драмын Театрт болж, шилдгүүдээ тодрууллаа.
Хүүхдийн урлагийн их наадамд дууны төрлөөр Өлгий сумын “Заид” бүрэн дунд сургуулийн сурагч М.Арайлым, бүжгийн төрлөөр Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн сурагч Б.Толганай, С.Нурлан, хөгжмийн төрлөөр Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн “Домборын аялгуу” хамтлаг, уран уншлагын төрлөөр Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн сурагч А.Нурсултан нар тэргүүн байранд тус тус шалгарлаа.

   

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан онол практикийн бага хурал боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 15, Даваа гариг, 02:00

Өнгөрсөн оны зун Баян-Өлгий аймгийн Өлгий хотод буусан уерт 100 гаруй айл нэрвэгдэж орон гэргүй болсон билээ. Кувейт улсын Засгийн газраас  үерт автсан өрхүүдэд зориулан хотхон барьж өгөхөөр болсон бөгөөд одоогийн байдлаар барилгын ажлыг бүрэн эхлүүлжээ. 

Уг хотхон нь 35 айлын байшин, цэцэрлэгт хүрээлэн, 100 хүний багтаамжтай исламын сүм, 10 ширхэг гэрлийн шон, явган хүний зам болон ундны усны 2 худагтай баригдахаар зураг төсөл нь хийгджээ. Төслийн нийт зардал 277,835 ам доллар бөгөөд ирэх 8-р сарыг дуустал хотхоныг барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Өнгөрсөн зун наадмын үеэр аймгийн төвд буусан үерт автсан айлуудад төрөөс үзүүлсэн тусламжуудаас гадна хувь хүн албан байгууллагуудаас мөн Кубейт, Казахстан зэрэг орнуудаас дэмжлэгүүд үзүүлснээр уг гарз хохирлыг давж гарсан юм.

   

Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 01, Даваа гариг, 02:05

Зураг

Баян-Өлгий аймгийн спортын төв ордонд өнгөрсөн бямба, ням гарагуудад явагдсан уг тэмцээнийг Аймгийн Биеийн тамир спортын газраас Монгол улсын спортын мастер К.Төлегений нэрэмжит болгон зохион байгуулжээ.
Тус аймагт  Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оноос тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аймгийн бүх сумуудаас эрчүүдийн нийт 12, эмэгтэйчүүдийн нийт 11 баг тамирчид оролцжээ. Ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн энэ удаагийн тэмцээнд эрэгтэй баг тамирчдаас Н.Сабихан ахлагчтай Гастай-Улаанхус баг, эмэгтэй баг тамирчдаас А.Нурсауле ахлагчтай Уужим баг тус тус түрүүллээ

   

Хуудас 22-с 2

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?