Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Өвөлжилт хүндэрч эхлэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 24, Мягмар гариг, 00:00

Баян-Өлгий аймгийн нийт нутгийн далан хувь нь цастай байна. Дэлүүн сумын нутаг цасгүй, Алтай, Буянт, Өлгий зэрэг сумдын нутагт энэ сарын 17, 20, 21-ний өдрүүдэд нэмж цас орсон бөгөөд энэ долоо хоногт уулархаг нутгуудаар дахин цас орох юм байна.

Цэнгэл, Улаанхус, Баяннуур сумдын нутгаар зузаан цастай, 28 хэм хүрч хүйтний эрч чангарч байгаа ч байдал гамшгийн хэмжээнд хараахан хүрээгүй, гэхдээ сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байхыг аймгийн засаг даргаас онцгой байдлын алба, холбогдох бусад байгууллагынханд анхаарууллаа. Энэ долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч намдах төлөвтэй болохыг ус цаг уурынхан мэдээлээд байна.

mal3Харин Өлгий сумын нэгдсэн халаалтын хэрэглэгчид дулааны шугамын үйл ажиллагаанд сэтгэл дундуурхан байна. Нутаг нь цасан бүрхүүлтэй байгаа Алтай суманд шүлхий өвчинтэй холбоотой хорио цээр цуцлагдсан ч уг сумаас гадагшаа мал болон мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргахыг хязгаарласаар байна. 

   

Өлгий хотод Төр, нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэрэмжит гудамж нэмэгдэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 23, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймгийн Ардчилсан холбооны даргаар, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Төр, нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын анхдагч А.Харигийн нэрэмжит гудамжны нээлтийн үйл ажиллагаа Өлгий хотод боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга К.Баймурат, Өлгий сумын ИТХ-ын дарга С.Онгар, Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ө.Хабай, аймгийн Ардчилсан холбооны дарга Х.Хайсанай, А.Хари агсаны найз, зохиолч Р.Сураган болон албаны бусад хүмүүс, төрөл төрөгсөд нь оролцлоо. Алимтайн Хари 1958 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. Төрд 30 жил тасралтгүй ажилласан. 1981-1983 онд Дархан хотод Хүнсний үйлдвэрийн авто аж ахуй хариуцсан инженер, мөн тус үйлдвэрийн ерөнхий инженер, даргаар нь анхны ажлын гараагаа эхэлсэн.hari

hari2hari3

   

Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ. Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд "11-11" төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна. Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь benzin2бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ. Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд  УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ. Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа  гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ. Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм. Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.   Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

   

Баян-Өлгий ирэх сарын 3-нд дараа оны төсвөө хэлэлцэнэ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа 12 дугаар сарын гурванд хуралдуулахаа товлон зарлалаа.

tosobХуралдаанаар ИТХ-ын жилийн ажлын тайлан, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн 2016 оны удирдамж, төсөв, газар хувьчлал, газрыг өмчлүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр болсон байна.

   

Малын үнэ буурч, өвсний үнэ нэмэгдсээр байна

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зах дээр өнөөдрийн байдлаар 50 кг уут гурил гадаадын 43 000, дотоодын 50 000, дээд 62 000 төгрөг байна.

obsМах хонь, үхрийн 4200, ямааны 3500, нэхий 1500, ямааны арьс 14 000, ноолуур 34 000, адууны шир 42 000, үхрийн шир 25 000 байгаа бол литр бензин А-80 1516, тонн нүүрс 65 000, л сүү 1300, кг элсэн чихэр 1750, цагаан будаа 2500, оросын уут цемент 14 000 төгрөг. Хорголжин тэжээл 45 кг нь 18 000, хивэг 13 000 төгрөг байна. Малын зах дээр хонь 50 000-100000, үхэр 30 0000-500 000, адуу 600 000-800 000 төгрөг. Иргэдийн орлогын хэмжээ буурсан, өндөр настнууд тэтгэврийн мөнгөө зээлээр авсан, гадаадад мал, мах экспортлох боломжгүй байгаа зэрэг шалтгаанууд малын үнэ ханш буурахад нөлөөлж байгаа юм байна. Ам. доллар 1995, юань 313, тенге 6,4 төгрөг байна. Бэлчээр цастай байгаа болохоор өвс тэжээлийн үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Хүнсний бараа бүтээгдэхүүнийг битүү, цэвэр байранд зарах, малыг малын захаас өөр газруудад зарахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд шаардсаар байна

   

Хүүхдийн тасаг өвчтөнөөр дүүрчээ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймагт томуу ханиад, улаан бурхан зэрэг вирусын төрлийн өвчин тархалттай байна.

obchin1Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч К.Аяужан энэ тухай өгсөн тайлбартаа, Манай тасаг бол гуравхан эмчтэй. Нэг нь Оросын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд байгаа. Өдөрт 35-40 хүүхэд, ихэнх нь 0-1 насны, хөдөө сумдаас их ирж байгаа учир дөч орчим ортой тасаг дүүрээд байна. Байр давчуу, ор цөөхөн. Хүч хүрэлцэхгүй байна. Эцэг эхчүүд, хөдөөний эмч нар хариуцлагатай ажилламаар юм. Ихэнх хүүхдийг хүндэрсэний дараа ирүүлдэг. Улаанхус, Цэнгэл сумдад улаан бурхан ихтэй байгаа тул тэнд нь хорио цээр тогтоогоод арга хэмжээ авбал дээр. Хүүхдүүдэд амин дэм, илчлэг сайтай хоол хүнс, цэвэр агаар маш их хэрэгтэй. Бас зарим хүүхэд хүндэрсний улмаас энд ирэнгүүтээ эндэж байна. Хүндрэлтэй ирсэнийг нь эмчилж эдгээх амаргүй. Зарим айлууд мөнгөгүйн улмаас бичиж өгсөн эмийг авч чадахгүй өвдсөн хүүхдээ хүндрүүлдэг байна. Вирусаас урьдчилан сэргийлдэг шинэ төрлийн эмүүд ч байдаг. Эцэг эхчүүдийн гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэгийг ч дээшлүүлмээр байна. Дутуу төрөлт, зүрхний согог, тархины даралттай, үе мөч нь эрэмдэг зэрэмдэг төрөлт ч бий. Зарим хүүхэд телевиз, гар утас, компьютер хэт удаан ашигласнаар хамар ам нь муруйх зэрэг мэдрэлийн согогт өртдөг болсон. Энэ аймагт хүүхдийн тусгай эмнэлэг бий болгосон цагт бид бүхний ажил зүй ёсны дагуу явагдах болно гэж ярилаа.

   

Хуудас 17-с 11

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?