Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Цас их орж эхэлсэнд малчид санаа зовж байна

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймагт энэ өвөл 1,9 сая мал өвөлжиж эхлэв. Гэтэл ихэнх нутаг зун гандсан, бэлчээрийн даац хэтэрсэн, сүүлийн үед цас их орж байгаагийн улмаас малчид бачимдаж эхлэв.

olgii tsag agaaar 1Аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн тасгийн дарга Б.Нургулан мал өвөлжилтийн байдлын талаар ярихдаа, Эдийн засгийн хүндрэлтэй давхцан малын үнэ ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг нэг дахин буурсан нь малчдын амьдралд хүндээр тусч байна. Малын тарга хүчний байдал, бэлтгэгдсэн өвс тэжээл, аюулгүйн нөөц, хашаа хороо, хужир шүү, ус зэрэг нийт бэлтгэл 86,8 хувьд хүрсэн ч ер орчим мянган толгой мал бусад аймаг сумын нутагт оторт гарлаа. Мал, мах экспортонд гаргахаар гэрээлээд, гаргах нөхцлийг нь бүрдүүлчихсэн ч Алтай сумын захын нэг айлуудын малд шүлхий өвчин гарсанаар экспортлох асуудал найдвар муутай болж эхлэв. Ер орчим толгой малыг хамарсан уг халдварыг таслан зогсоож, тэр хавийн 173 мянган толгой малд вакцинжуулалт хийгээд, Алтай сумаас гадагшаа мал, мах гаргахыг хориглосоор байна. Гэвч эдийн засгийн бэрхшээлээс үүдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах санхүүжилт үгүй тул аль ч халдвар тархахгүй гэх баталгаа алга. Өргөн дэлгэрээгүй ч гэсэн бруцеллез, галзуу, үхрийн нүд өвдөх зэрэг арван төрлийн өвчний илэрц бий. Малчдад зөвлөж хэлэхэд, улс орны байдлыг та бүхэн мэдэж байна. Дээрээс тусламж өгсөөр байх боломж алга. Иймд байгаа нөөц бололцоогоо ашиглан отор хийх, өвс тэжээлээ өөрсдийнхөө мөнгөөр ахиу бэлдэж авах, паразит өвчнийг эртнээс арилгах арга хэмжээ авахыг сануулж байна гэв.

   

Олон жилийн дунджаас ахиу цастай байх төлөвтэй байна

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 15, Ням гариг, 08:00

Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар энэ сарын 13-наас орсон цас арилаагүй байхад 16-наас дахин орлоо.

Өлгий, Алтай, Баяннуур, Цэнгэл сумдын нутагт 7-10 см зузаан цас орж ялимгүй нимгэрч эхэлсэн ч хүйтний эрч 20 хэмээс хэтрээд байна. Сагсай сумын Даян нуурын орчим өмнө орсон цастай нийлээд 40 см хүрчээ. Ойрын өдрүүдэд цас нэмж орох бөгөөд хур тунадасны хэмжээ энэ өвөл олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй тул малчид болон алс хол зорчигчид зохих бэлтгэлтэй, болгоомжтой явахыг цаг уурын шинжээчид сэрэмжлүүлсээр байна.olgii tsag agar

   

Өлгий сумын хэмжээнд Онцгой байдлын комманд штабын сургалт энэ сарын 11 -ээс 13 өдрүүдэд болло.

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 13, Баасан гариг, 08:39

2015 оны аймгийн Засаг даргын захирамжын дагуу Сумын гамшигаас хамгаалах мэргэжлийн ангийн команд штабын сургалт 11-р сарын 11 нээс 13 –ний хүртэл 3 өдөр боллоо. Үүнд: Өлгий сумын ЗДТГ, ХТАлба, 8 ерөнхий боловсролын сургууль, 12 цэцэрлэгийн ажилтан албан хаагч нар оролцож, болзошгүй гамшигаас хамгаалах талаар сургалтанд амжилттай оролцож, тохиолдож болзошгүй 4 цагийн байдалтай ажиллаж гамшигаас хамгаалах талаар суралцаж гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар мэдлэгтэй болсон.

   

Үнэ ханшны өсөлт, бууралт

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 09, Даваа гариг, 08:23

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны зах дээр 50 кг уут гурилын үнэ мянган төгрөгөөр буурч 43000 төгрөгт, ямааны нэг кг ноолуурын үнэ мянган төгрөгөөр нэмэгдэж 34 мянган төгрөгт хүрлээ.

Өнөөдрийн байдлаар кг хонины мах 4500, үхрийн мах 4000 төгрөг байна. Литр сүүний үнэ 1500 төгрөг байгаа боловч нэмэгдэх цаг нь ирж байна. Гадаадад мал, мах гаргана гэж байсан боловч шүлхий өвчин илэрсэн нь саад болж магадгүй. Гэхдээ бэлчээрийн өвс хомсдолтой, өвлийн нөхцөл байдал хатуу болох шинжтэй болохоор малчид малных нь үнэ хямд ч гэсэн худалдаж борлуулах хандлагатай, өвс тэжээлийн үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Бензин шатахууны үнэ өндөр боловч тогтвортой. Орос, Казахстан улсууд болон хил залгаа районуудад нь руу очиж тээвэр хийдэг жолооч нар бензин хадгалдаг сав болон хэдэн канестраа хямдхан бензинээр дүүргэж ирээд ч ашигтай бизнес хийдэг болсон байна. Өлгий суманд гаднаас хямдхан өвс тэжээл, шингэн болон хөлдөөсөн сарлагийн сүү, тараг, аарц оруулж ирээд ашиг олох боломжтой байна.

   

Мал, махны наймаанд хяналт тогтоов

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 08, Ням гариг, 08:22

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах дөч хоногийн аян зохион байгуулж байна.

Учир нь өвлийн идэш ид бэлтгэж эхэлсэн энэ үеэр малын хулгай их гардаг бөгөөд одоо алдуул малын тухай зар түгэж эхэлсэн байна. Цагдаагийн газраас нийт иргэдэд хандсан сэрэмжлүүлэгтээ хяналт шалгалтын ажлаа эрчимжүүллээ. Иймээс худалдах, худалдан авах мал болон махны талаар баттай баримтгүй нөхцөлд тэдгээр мал, махны эзэд хохирол хүлээнэ. Тухайлбал тээвэрлэгдэж, худалдагдаж байгаа мал, мах заавал баг, сумын тодорхойлолт бүхий гарал үүслийн гэрчилгээтэй байхыг шаардана. Хувь хүнээс авсан бол тухайн малчин тамгаа дарсан тодорхойлолт бичих хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

   

«Номын хорхойтон» клуб байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 08, Ням гариг, 08:19

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын залуучуудын төвд «Номын хорхойтон» клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Иргэд клубт ном хандивлаж байна. Уг клубын ажлыг идэвхжүүлэх хэсэг аймгийн ИТХТ-ийн дэргэд байгуулагдан, клубыг номын нөөцтэй болгохыг олон түмэнд уриаллаа.

Энэ уриалгад, Ном бол эрдэм боловсролын ундраа. Залуучуудад зориулсан үнэтэй хөрөнгө оруулалт юм. Клубыг номоор хангах, түүнийг баяжуулахад нийт хүмүүс, ялангуяа залуучууд идэвхтэй оролцох нь ард олны оюуны хөгжилд оруулж буй ихээхэн хувь нэмэр мөн гэж ойлговоос зохино гэсэн байна. Ингээд арван хэдэн жилийн өмнөө тус аймгийн номын худалдааны газрын агуулахад нөөцлөгдсөн их хэмжээний номыг зах дээр гарган боодол, хайрцагаар нь бөөндөж худалдаж байсан бол одоо хүмүүсийн хандивласан ганц нэг номыг ч олзуурхан хүлээн авч байгаа нь номын үнэ цэнийг харуулж байна гэв.

   

Хуудас 17-с 12

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?