Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад өөрийгөө хамгаалах мэдлэг чухал гэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 21, Лхагва гариг, 13:20

hodolmorБаян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын санаачлагаар хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.

Ярилцлагад холбогдох албан байгууллагууд болон үйлдвэр, аж ахуйн газруудын хариуцлагатнууд оролцож санал солилцлоо. Мэргэжлийн хяналтын байцаагчид болон нийгэм хамгааллын ажилтнууд асуудалд шүүмжлэлтэй хандлаа.

Барилгачид өөрсдөд нь олгогдсон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг тэр бүр хэрэглэдэггүй, нийгэм даатгалын шимтгэлийн оронд хөдөлмөрийн хөлс ахиухан авахыг хүсдэг байна. Цахилгаан эрчим хүчний байгууллагын нэг хүн өнгөрсөн жил осолдож амь үрэгдэн, нэг хүн өөрийн буруу ажиллагааны улмаас гэмтэл авсан зөрчил гарсан байна.

Ноос угаах үйлдвэрт аюул осол нэн их гардаг тул энэ байгууллага ажилчин бүртэй ажилладаг, байнга сургалт хийж хичээл заадаг аргыг сонгосон байна. Уг үйлдвэр 400 гаруй ажилчинтай боловч ноосны үнэ ханш буурсанаар одоо 120 хүнтэй ажиллаж байгаа тухай «Аватекс-Кайнар» компанийн захирал С.Хидирпатша ярилаа.

   

Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэлээ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 21, Лхагва гариг, 13:15

Статистикийн хэлтсээс Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан онлайн видео хурал боллоо.

statЭнэхүү хуралд хэлтсийн ажилтан, тооллогын гэрээт ажилтнууд, Өлгий сумын багийн засаг дарга нар түүний туслахууд оролцлоо. Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайханы салбарын ажилтан, албан хаагчидад дэвшүүлсэн мэндчилгээг хүлээн авч, ахмад статистикч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн динамикийн хурдны тархалт” сэдвээр хийсэн илтгэл, ҮСХорооны нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг “Дэлхийн статистикийн хөгжлийн чиг, хандлага, тогтвортой хөгжлийн зорилтууд”, Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн “Их мэдээлэл, мэдээллийн хувьсгал, нээлттэй мэдээлэл” сэдвээр хийсэн танилцуулгыг анхааралтай сонслоо.

Уулзалтын дараа хүн ам, орон сууцны завсрын тооллогын гэрээт ажилтан болон багийн засаг дарга нарын дунд “АХА” тэмцээн зохион байгуулж дүгнэллээ. Өлгий сумын 3-р багийн засаг дарга Х.Космос шалгарч, 10-р багийн Засаг дарга Даукен хоёрдугаар байр эзлэв. Үдээс хойш “Статистикийн мэдээллийн нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, хүн ам орон сууцны завсрын тооллогын үйл ажиллагаа болон хэлтэсээс хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сурталчилгааны ажлыг хийллээ гэж тус аймгийн статистикийн хэлтэсээс мэдээллээ.

   

Гучин хүн ажлын байртай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 19, Даваа гариг, 13:10

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс ажил идэвхтэй хайж байгаа гучин хүнд ажлын байр олгов.

Өөрөөр хэлбэл «Хос терек» худалдааны төвөөс байр түрээслэж аваад түүнд худалдаа, бусад үйлчилгээ эрхлэх хүмүүсийг байрлууллаа. Түрээсийн гэрээг төслийн хүрээнд энэ оныг дуустал хийсэн. Байрыг ээлжээр ашиглаж улам олон хүнийг ажиллуулна. Шинэ он гараад гэрээгээ сунгах бөгөөд энд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ явуулах, брэнд бүтээгдэхүүнипй сурталчилгаа хийх зэрэг олон төрлийн ажил зохион явуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээнд нийт 26 иргэн, ААН хамрагдаж 16 нэр төрлийн "Өлгий үйлдвэрлэв" нэрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавиад байна гэж хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия ярилаа.

   

Хүндийн өргөлтийн тэмцээнд Хөвсгөлийнхэн аваргалав

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 18, Ням гариг, 13:07

Хүндийн өргөлтөөр улсын аварга шалгаруулах тэмцээн Өлгий суманд хоёр хоног явагдаж өчигдөр шувтарлаа.

hundiin orgoltУг тэмцээн тус аймагт 35 жил алгасаад хоёр дахь удаа зохиогдлоо. Монгол Улсын спортын мастер ахмад тамирчин Р.Дарипханы нэрэмжит энэ тэмцээнд 90 орчим тамирчин оролцлоо. Багийн оноогоор Хөвсгөл аймгийн тамирчид түрүүлж, удаахь байрыг Өвөрхангай аймгийнхан эзлэв. Манай аймгийнхан гуравдугаар байранд орж муугүй амжилт үзүүлсэний дээр нэгдүгээр дунд сургуулийн сурагч Т.Ибрахим 56 кг-ын жинд алтан медаль зүүв. Манай нутгийн уугуул, одоо Казахстанд оршин суудаг нэрт тамирчин Т.Мендихан, Д.Өмиртай нар манайд 2500 ам. долларын үнэтэй штанг бэлэглэлээ гэж биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар мэдээллээ.

   

Монголын мусульмааны нийгэмлэгийн 25 жилийн ой

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 16, Баасан гариг, 12:53

meshtМонголын мусульмааны нийгэмлэгийн 25 жилийн ойг тус аймагт өргөн хүрээнд тэмдэглэж, Баян-Өлгий аймаг дахь дөч орчим мешид (мөргөлийн өргөө) болон Улаанбаатар, Налайх, Шарын гол, Хонгор дахь мешидүүдийн тэргүүн имаам, төлөөлөгчид оролцсон баярын хурлын дараа уран сайханчдын тоглолт болов.

Харилцаа дууны тэмцээнд С.Бержан, яруу найргийн уралдаанд Ж.Шынарбек, шашны ариун судар Курааныг цээжээр унших уралдаанд хүү Бахытбек, охин Ханифа нар түрүүлэв. Шатарчдын тэмцээнд Н.Төлеген, 48 бөх оролцсон барилдаанд Цэнгэл сумын Аманбек түрүүлж, Баяннуур сумын Жанатбек үзүүрлэлээ. Мөн энэ баярын үеэр Өлгий сумын иргэн Ө.Мария талийгаач нөхөр Ержаныхаа дурсгалд зориулан босгосон шинэ мешидийнхээ нээлтийг хийв. Энэ мешидэд Турк Улсын «Рухани нур» сан 25 сая төгрөгийн хандив өргөлөө гэж мусульмааны нийгэмлэгээс мэдээллээ.

   

Р.Дарипханы нэрэмжит тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 16, Баасан гариг, 12:50

dariphanii neremjid UASH temseenБаян-Өлгий аймгийн Өлгий суманд хүнд атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Хүнд атлетикийн улсын аварга, спортын мастер Р.Дарипханы нэрэмжит энэ тэмцээнд дал гаруй баг, ная орчим тамирчин оролцож байна.

1930-1960-аад оны үед Налайхын их уурхайн аварга ажилчин «ударник"-аар тодорч байсан Түүний эцэг Т.Рияний хүү Даривхан 1970-аад онд хүнд атлетикаар рекорд амжилт гарган спортын мастер цол хүртсэн байна. Мөн түүний төрсөн дүү Р.Атимхан олон улсын хэмжээний спортын мастер, хүү Д.Өмиртай улсын аварга, ач хүү Ермек Азийн аварга болжээ. Хүнд атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Даваадорж, Казахстаны спортын мастер Т.Мендихан, мастер Р.Дарипхан нар энэ тэмцээнийг удирдан зохион байгуулахад идэвхтэй оролцож байна гэж аймгийн Биеийн тамирын газраас мэдээллээ.

   

Хуудас 17-с 13

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?