Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

ӨЛГИЙД ГУРИЛЫН ҮНЭ ӨСЧ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 21, Баасан гариг, 09:02

Өлгий сумын бараан зах дээр сүүлийн 10 хоногт 50 кг  гурилын үнэ 6000 төгрөгөөр нэмэгдлээ.

gurilОрос, Казахстанаас оруулж ирдэг гурил тасалдсан, ган болж үр тариа ургаагүй гэсэн яриа байна. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ ч ОХУ-аас ирдэг байснаа саатаад байна. Гаалийн татвар нь өндөр бололтой. Иймд хүнсний ногооны үнэ буурдаг цагтаа хямдраагүй. Төмс, зарим хүнсний ногоог Баяннуур сум, Ховд аймгаас авч эхэллээ гэж «Ах дэм» захын худалдагчид ярьж байна. Энэ зах дээр өнөөдрийн байдлаар кг төмс 1000, лууван 1800, байцаа 800, тарвас 1300, алим 4500 төгрөг байна. Адуу, үхрийн мах 6000-7000, хониных 5500, ямааных 4500, нэхий болон ямааны арьс 2500, адууны шир 28000, кг ноолуур 45-47 мянган төгрөг байна.

   

ОЮУТНУУДЫГ ТЭЭВЭРЛЭХЭД 35 АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 19, Лхагва гариг, 09:00

Баян-Өлгийн оюутнууд Улаанбаатар, Говь-Алтай, Завхан, Ховдын зүгт зорчиж эхэллээ.

Зорчигчид энэ сарын 20-ноос эхлэн Автотээврийн газарт бүртгүүлэн үйлчлүүлж байна. Есдүгээр сарын нэгнийг хүртэл хурдан шуурхай үйлчилж зохих газарт нь хүргэнэ хэмээн амлаж байна. "Оюутан тээвэр" хөтөлбөрийн дагуу түрүү жил 25 автобус зорчигч тээвэрлэж байсан бол энэ жил "Цэнгэл таранс", "Газрын од" компаниудын 35 автобус үйлчилж байгаа тул оюутнууд хичээл эхлэхээс өмнө амжина гэв. Цагдаагийн байгууллагатай хамтран тэдгээрийн үйл явцад байнга хяналт тавьж, төв байгууллагадаа өдөр тутам мэдээлж байна. Зорчигч тээвэрлэдэг унаанд суудлаас илүү зорчигч, хэмжээнээс хэтэрсэн ачаа авахгүй байх, хурдаа үл хэтрүүлэх, техник нь бүрэн бүтэн байх зэрэг шаардлага тавьж байна гэж аймгийн авто тээврийн газрын ажилтан А.Нурбала ярив.

   

СОГТУУ ЖОЛООЧ ОСОЛ ГАРГАВ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 19, Лхагва гариг, 08:55

Өчигдөр Өлгийгээс Толбо сум руу гарах зам дээр автомашины осол гарлаа гэж замын цагдаагийнхан мэдээллээ.

osoАрхи хэтэртлээ уусан хөнгөн тэрэгний жолооч замаас гарч цахилгаан шугамын шон, айлын хашаа мөргөж эвджээ. Хажууд нь сууж явсан хоёр хүн ч согтуу, эмнэлэгт хүргэгдэв. Жолооч анх удаа зөрчил гаргасан зэргийг харгалзан цалингийн доод хэмжээг нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль төлж, авто машин жолоодох эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулна, учруулсан хохирлоо бас нөхөн төлнө гэж цагдаа

   

ШЕРУУШ ОМГИЙНХНЫГ УРИАЛАВ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 14, Баасан гариг, 07:16

Казахстаны доктор түүхч Ахмет Тохтабай, ШУӨЗО-ны төрийн зүтгэлтэн Хадыс Жанабил нараас Баян-Өлгийчүүдэд захидал ирэв. Энэ захидалд Хэрийдийн Шерууш омгийн удирдагч, 1700-гаад оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний баатар жанжин Хутымбетийн Байтайлахын алдарыг мөнхжүүлэх тухай дурдсан байна.

baitailahУчир нь Шерууш омгийнхны дийлэнх нь Монгол Улс болон Шинжианд оршин суудаг байна. Захидалд Байтайлах баатрын тухай Астана, Алматы, Өскемен хотуудад хурал цуглаан болж, Дорнод Казахстаны Жарма районы Ортабулаг гэдэг газарт (Ер Жанибек баатрын сүрлэг хөшөөний дэргэд) дурсгалын цогцолбор босгож эхэлсэн, есдүгээр сарын сүүлчээр нээлтийг нь хийж, эрдэм шинжилгээний бага хурал зохиож, ном эмхэтхэн гаргана. Энэ ажилд Монголын казахууд идэвхтэй оролцохыг уриалж байна гэсэн байна.

   

ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН М.ХАШГАМБАЙН АЛДРЫГ МӨНХЖҮҮЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 12, Лхагва гариг, 07:14

 Өлгий сумын баруун зүгийн өргөн чөлөөг төр, нийгмийн зүтгэлтэн М.Хашгамбайн нэрэмжит болгохоор ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гарав.

Өргөн чөлөөний нээлтийг Өлгий хотын 75 жилийн ойн өмнөхөн буюу 9 дүгээр сарын эхээр хийнэ гэж тус сумын ажлын албанаас мэдээллээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Хашгамбай бага ангийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхлээд аймаг анх байгуулагдахад гэгээрлийн хэлтсийн дарга, аймгийн орлогч дарга, аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын нарийн бичгийн дарга, Ногооннуур, Бугатад сум-нэгдлийн дарга зэрэг  алба хашсан байна. Эх орны их дайны үед улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож,  тэр үед Х.Чойбалсан, И.В.Сталин, Мао-Цзедун, Жоэньлай зэрэг төрийн зүтгэлтнүүдтэй уулзсан явсан аж.

   

Найрамдал хотуудын бэлэгдэл

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 10, Даваа гариг, 07:26

DRUJBA1DRUJBA 2DRUJBA 3DRUJBA 4Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай, Өлгий хот болон БНХАУлсын ШУӨЗО Алтай хотуудын найрамдалийн илэрхийлэл болсон найрамдал талбайн ажлын явцтай танилцаж тус барилыг ажлыг хийж байгаа компаны ерөнхий инженер Балжинтай ярилцав. Балжин ярихдаа, хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын 50% дууссан тус 50% ажил нь бол, хамгийн хэцүү, хүнд ажлууд байсан харин үлдсэн 50% ажил бол хөнгөн ажил гэж ярлаа. Мөн тус компаниас найрамдал толгойн ар талын их булан зуслангийн газар явах замыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзалж өгөхөөр Засаг даргад амлалт өглөө.

   

Хуудас 17-с 14

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?