Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН М.ХАШГАМБАЙН АЛДРЫГ МӨНХЖҮҮЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 12, Лхагва гариг, 07:14

 Өлгий сумын баруун зүгийн өргөн чөлөөг төр, нийгмийн зүтгэлтэн М.Хашгамбайн нэрэмжит болгохоор ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гарав.

Өргөн чөлөөний нээлтийг Өлгий хотын 75 жилийн ойн өмнөхөн буюу 9 дүгээр сарын эхээр хийнэ гэж тус сумын ажлын албанаас мэдээллээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Хашгамбай бага ангийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхлээд аймаг анх байгуулагдахад гэгээрлийн хэлтсийн дарга, аймгийн орлогч дарга, аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын нарийн бичгийн дарга, Ногооннуур, Бугатад сум-нэгдлийн дарга зэрэг  алба хашсан байна. Эх орны их дайны үед улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож,  тэр үед Х.Чойбалсан, И.В.Сталин, Мао-Цзедун, Жоэньлай зэрэг төрийн зүтгэлтнүүдтэй уулзсан явсан аж.

   

Найрамдал хотуудын бэлэгдэл

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 10, Даваа гариг, 07:26

DRUJBA1DRUJBA 2DRUJBA 3DRUJBA 4Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай, Өлгий хот болон БНХАУлсын ШУӨЗО Алтай хотуудын найрамдалийн илэрхийлэл болсон найрамдал талбайн ажлын явцтай танилцаж тус барилыг ажлыг хийж байгаа компаны ерөнхий инженер Балжинтай ярилцав. Балжин ярихдаа, хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын 50% дууссан тус 50% ажил нь бол, хамгийн хэцүү, хүнд ажлууд байсан харин үлдсэн 50% ажил бол хөнгөн ажил гэж ярлаа. Мөн тус компаниас найрамдал толгойн ар талын их булан зуслангийн газар явах замыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзалж өгөхөөр Засаг даргад амлалт өглөө.

   

Ахмадуудын санаачилгыг дэмжихээ мэдэгдэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 5-р сарын 13, Лхагва гариг, 05:29

ahmadАймгийн ИТХ-ын дэргэдэх ахмадын зөвлөлийн ээлжит цугларалт  боллоо.Уг хуралд  ИТХ-ын дарга Б.Лазатхан, Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай оролцож, зөвлөлийн гишүүдтэй санал солилцов.Дарга нар энэ хурал дээр гарсан  санал шүүмжлэлийн мөрөөр зохих тайлбар өгч,  зарим асуудлыг ахмадуудын оролцоотойгоор шийдвэрлэх боломжтой гэдгийг  хэлжээ. Аймаг орны аливаа ажил үйлсэд ахмадууд санаачилгатай, идэвхтэй оролцохыг санал болгов.  Аймгийн нийт  ахмадын байгууллагын  үйл ажиллагааг эрчимжүүлэн жигдрүүлэхэд хувь нэмэр оруулах, санаачилга гаргах шаардлагатай байгааг анхаарууллаа. Ахмадуудаас  гарсан аливаа  санаачилгад  удирдлагын зүгээс  хуульд нийцүүлэн дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж ИТХ-ын хэвлэл мэдээллийн ажилтан мэдээллээ.

   

ЕБС-ийн сурагчдын дунд Ессе, зурагын уралдаан болж байна.

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 5-р сарын 11, Даваа гариг, 01:59

Өлгий сум байгуулагдсаны 75 жилийн ойн баярын хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд "Өлгий сум 75 жил"сэдэвтэй Ессе, Гар зурагын уралдаан явагдаж байгаа тул оролцох хүсэлтэй сурагчид бичсэн ессе болон зурсан зурагаа Өлгий сумын ЗДТГ-ын баяр комисст 2015-оны 05-р сарын 15-ны хүртэл хүргүүлэхийг хүсьч байна. Ессе, Гар зургаын уралдаан тус бүр шагналтай.

   

Бүх нийтийн мод тарих өдөр

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 5-р сарын 10, Ням гариг, 01:12

Энэ сарын 9-д Өлгий сумын Залуучуудын паркд Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Өлгий сумын албан байгууллагууд идэвхтэй оролцлоо. Тус өдөр Өлгий сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид нийт 70 мод суулгав үүний 30 ш бургасыг паркд, 40ш хайлас модыг ЗДТГ-ыг хашаанд тарив.Мөн байгууллагын гадна талын цэцгийн мандлуудад цэцэг тарьж хуучин модоо усалж, арчлах ажлыг давхар хийж мод тарих аянд идэвхтэй оролцов.

mod2mod4

   

Энэ сарын 9-д бөгөөд Бямба гаригт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 5-р сарын 07, Пүрэв гариг, 02:52

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Энэ жилийн мод тарих ажил "Залуучуудын" паркад авагдахаар төлөвлөгдөж байнаа.Mod

   

Хуудас 17-с 15

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?