Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Р.Дарипханы нэрэмжит тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 16, Баасан гариг, 12:50

dariphanii neremjid UASH temseenБаян-Өлгий аймгийн Өлгий суманд хүнд атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Хүнд атлетикийн улсын аварга, спортын мастер Р.Дарипханы нэрэмжит энэ тэмцээнд дал гаруй баг, ная орчим тамирчин оролцож байна.

1930-1960-аад оны үед Налайхын их уурхайн аварга ажилчин «ударник"-аар тодорч байсан Түүний эцэг Т.Рияний хүү Даривхан 1970-аад онд хүнд атлетикаар рекорд амжилт гарган спортын мастер цол хүртсэн байна. Мөн түүний төрсөн дүү Р.Атимхан олон улсын хэмжээний спортын мастер, хүү Д.Өмиртай улсын аварга, ач хүү Ермек Азийн аварга болжээ. Хүнд атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Даваадорж, Казахстаны спортын мастер Т.Мендихан, мастер Р.Дарипхан нар энэ тэмцээнийг удирдан зохион байгуулахад идэвхтэй оролцож байна гэж аймгийн Биеийн тамирын газраас мэдээллээ.

   

Туршилтын судалгаа явагдаж байна

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 16, Баасан гариг, 12:49

Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтэс нь “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааг анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү туршилтын судалгааг Үндэсний статистикийн хорооны мэргэжилтэн Ю.Туул ахлагчтай баг аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран Алтай, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур, аймгийн төвийн Өлгий сумын 8 багт ажиллаж, нийтдээ 8 сумын 15 багийн 240 гаруй түүврээр сонгогдсон өрхүүдийг хамруулан гүйцэтгэж байна. Энэхүү судалгаагаар өрхийн хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалт, аж ахуй эрхлэлтийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгааны үр дүнгээр олон улсын аргачлал, арга зүйг сайжруулах зорилготой юм гэж тус аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ.

   

«ХАНГАЙ» АВТО ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 21, Баасан гариг, 09:04

Баян-Өлгий аймагт  «Хангай» авто засвар үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

zasbar«Хангай» гэсэн нэрээр анх танигдан гарч ирснээсээ хойш хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, япон, солонгос оргиналь сэлбэг хэрэгслүүдээр хурдан шуурхай, найдвартай үйлчилгээ хүргэсээр 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Түүний хажуугаар нь «Хангай» авто засвар, үйлчилгээний төв нээж, ажиллаж эхэллээ.

«Хангай» авто засвар, үйлчилгээний давуу тал нь нийт гурван өргөгч, зургаан механикчтай өдөрт нийт 20-30 автомашин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд мэргэжлийн чадварлаг механик инженерүүд, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ, үйлчлүүлэгч машинаа засварт орсон үед камераар хянах боломж, тав тухтай орчин, хүлээлгийн танхим, хямд, чанартай, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна гэж тус үйлчилгээний газрын захирал H.Мухтар ярив.

   

ӨЛГИЙД ГУРИЛЫН ҮНЭ ӨСЧ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 21, Баасан гариг, 09:02

Өлгий сумын бараан зах дээр сүүлийн 10 хоногт 50 кг  гурилын үнэ 6000 төгрөгөөр нэмэгдлээ.

gurilОрос, Казахстанаас оруулж ирдэг гурил тасалдсан, ган болж үр тариа ургаагүй гэсэн яриа байна. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ ч ОХУ-аас ирдэг байснаа саатаад байна. Гаалийн татвар нь өндөр бололтой. Иймд хүнсний ногооны үнэ буурдаг цагтаа хямдраагүй. Төмс, зарим хүнсний ногоог Баяннуур сум, Ховд аймгаас авч эхэллээ гэж «Ах дэм» захын худалдагчид ярьж байна. Энэ зах дээр өнөөдрийн байдлаар кг төмс 1000, лууван 1800, байцаа 800, тарвас 1300, алим 4500 төгрөг байна. Адуу, үхрийн мах 6000-7000, хониных 5500, ямааных 4500, нэхий болон ямааны арьс 2500, адууны шир 28000, кг ноолуур 45-47 мянган төгрөг байна.

   

ОЮУТНУУДЫГ ТЭЭВЭРЛЭХЭД 35 АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 19, Лхагва гариг, 09:00

Баян-Өлгийн оюутнууд Улаанбаатар, Говь-Алтай, Завхан, Ховдын зүгт зорчиж эхэллээ.

Зорчигчид энэ сарын 20-ноос эхлэн Автотээврийн газарт бүртгүүлэн үйлчлүүлж байна. Есдүгээр сарын нэгнийг хүртэл хурдан шуурхай үйлчилж зохих газарт нь хүргэнэ хэмээн амлаж байна. "Оюутан тээвэр" хөтөлбөрийн дагуу түрүү жил 25 автобус зорчигч тээвэрлэж байсан бол энэ жил "Цэнгэл таранс", "Газрын од" компаниудын 35 автобус үйлчилж байгаа тул оюутнууд хичээл эхлэхээс өмнө амжина гэв. Цагдаагийн байгууллагатай хамтран тэдгээрийн үйл явцад байнга хяналт тавьж, төв байгууллагадаа өдөр тутам мэдээлж байна. Зорчигч тээвэрлэдэг унаанд суудлаас илүү зорчигч, хэмжээнээс хэтэрсэн ачаа авахгүй байх, хурдаа үл хэтрүүлэх, техник нь бүрэн бүтэн байх зэрэг шаардлага тавьж байна гэж аймгийн авто тээврийн газрын ажилтан А.Нурбала ярив.

   

СОГТУУ ЖОЛООЧ ОСОЛ ГАРГАВ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 8-р сарын 19, Лхагва гариг, 08:55

Өчигдөр Өлгийгээс Толбо сум руу гарах зам дээр автомашины осол гарлаа гэж замын цагдаагийнхан мэдээллээ.

osoАрхи хэтэртлээ уусан хөнгөн тэрэгний жолооч замаас гарч цахилгаан шугамын шон, айлын хашаа мөргөж эвджээ. Хажууд нь сууж явсан хоёр хүн ч согтуу, эмнэлэгт хүргэгдэв. Жолооч анх удаа зөрчил гаргасан зэргийг харгалзан цалингийн доод хэмжээг нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль төлж, авто машин жолоодох эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулна, учруулсан хохирлоо бас нөхөн төлнө гэж цагдаа

   

Хуудас 19-с 16

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?