Developed by JoomVision.com

Сангийн сайд Баян-Өлгий аймагт ажиллалаа

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрбээр өчигдөр 21:00 цагт Толбо сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн бол өнөөдөр 10:00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар болон албан газрын дарга, эрхлэгч нартай уулзалт хийж, аймгийн Засаг дарга Х.Дармений “Баян-Өлгий аймгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлагын тухай”, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Шолпаны “Баян-Өлгий аймгийн Төсөв, санхүүгийн талаархи товч танилцуулга” мэдээллийг сонсож, харилцан санал солилцлоо.

Сангийн сайд уулзалтын дараа аймгийн Татварын хэлтэс, Гаалийн газрын ажил байдалтай танилцав.

Дараа нь “Хөгжимт драмын театр”-т Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй Сангийн сайд уулзалт хийж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус аймгийн Хөдөө аж ахуйн салбарын одоогийн нөхцөл байдал 

  1. 2013 онд зуны улирал нэлээд тааламжтай, бороо хур элбэг, бэлчээр, хадлангийн ургац сайтай жил болсон. Зун, намартаа тарга хүч сайн авсан мал сүрэг онд сайн орж байна.
  2. 2013 оны эцэст аймгийн дүнгээр 1 сая 604 мянган толгой мал тоо тоологдсон.  Мал аж ахуйн голлох салбар нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй бөгөөд зонхилох хэсгийг бог мал эзэлдэг.
  3. Тус онд 685,000 толгой хээлтэгч төллөх бөгөөд малын ид төллөлтийн хугацаа 3-р сарын 5-аас эхлэх юм.  Мал сүрэгт ямар нэгэн халдварт өвчин гараагүй, тайван байна.
  4. Мал аж ахуйг эрчимжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг нь тус салбарын гол анхаарах хандуулах асуудал болж байгаа.
  5. Газар тариалан эрхлэх асуудал тус аймгийн хувьд хязгаарлагдмал боловч өнөөгийн түвшингээс бууруулахгүйгээр ургацын гарцыг нэмэгдүүлэх замаар хүн амыг өөрийн төмс хүнсний  ногоогоор хангах зорилт тавин ажиллаж байна. 

Уул уурхайн салбарын одоогийн нөхцөл байдал 

  1. Одоогийн байдлаар аймагт гянт болдын олборлолт эрхэлдэг “СС Монголия” ХХК, Кайнар вольфром ХХК-д, нүүрсний Хотгор ХХК идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймагт зэс, хар тугалга баяжуулах Дулаан харын үйлдвэр ашиглалтанд орж удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр 600 ажлын байр  бий болох боломж гарч байна. 
  2. Тус аймагт стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд, Хөх адарийн холимог металийн орд, Алтай сумын Даваатын болон Булган сумын Жаргалантын  алтны ордууд, Толбо сумын Улаан хатуугийн өнгөт металийн орд, Улаанхус сумын нуурын голын гянт  болдын, Ногооннуур сумын Цүнхэгийн гянт болдын, Бор хагийн зэс молибдений орд, Алтанцөгцийн Цагаан хадын алтны орд, Цэнгэл сумын Бор бургасын гянт болдын ордууд нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн ашиглахад бэлэн байна. 

Аж үйлдвэрийн салбарын одоогийн нөхцөл байдал 

  1. Аймагт Аватекс Хайнар ХХК-ны ноос угаах,  самнах, боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ  Европд экспортолдог. Баруун 3 аймгийн хонь, тэмээний ноосыг тус үйлдвэр цуглуулан боловсруулалт хийдэг. Нийт 400 орчим ажлын байрыг бий болгож байгаа.
  2. Мал нядлах, мах боловсруулах 5 үйлдвэр байдаг ба тус онд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотой түр ажиллахгүй байна.
  3. Жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр баригдаж тус 2014 онд ашиглалтанд ороход бэлэн болж байна.
  4. 2013 онд сэндвичэн хавтан үйлдвэрлэх 2 үйлдвэр шинээр ашиглалтанд орсон
  5. Барилгын ханын материал болон хаалга цонх үйлдвэрлэх 10-аад жижиг дунд үйлдвэр ажиллаж байна. 

Баян-Өлгий аймгийн Санхүү төсвийн нөхцөл байдал 

  1. Аймгийн 2014 оны Орон нутгийн төсвийн зарлага 17667.0 сая төгрөг, төсвийн орлого 4837.6 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг 10328.9 сая төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын төсөв 40412.3 сая төгрөгөөр батлагдсан
  2. 2013 оны байдлаар төсвийн байгууллагууд 90,0 сая төгрөгийн өглөгтэй гарч /1 сарын халаалтын хөлс ороогүй/жилийн эцэст улсын төсөв, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын дансны үлдэгдэл 307.1 сая төгрөгийг төв төрийн санд төвлөрүүлсэн.
  3. Аймгийн арилжааны банкуудын жилийн эцсийн зээлийн үлдэгдэл 96.2 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээл 1354.0 сая, чанаргүй зээлийн үлдэгдэл 548.0 сая, иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 50991.0 сая төгрөг байна.
  4. Аймгийн арилжааны банкууд 2013 онд 7623.0 сая төгрөгийн ашигтай ажилласан.
  5. 2013 онд аймгийн хэмжээнд сум хөгжүүлэх сангаар 2250,0 сая төгрөгийн, ЖДҮДСангаар 500,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдсон.
  6. Аймгийн төвийн төсвийн байгууллагуудын халаалтыг 8 сар болгосон шийдвэр гарсан боловч 2014 оны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллагуудын төсөв 7 сараар батлагдсан  байна.
  7. Уулын бүсэд оршдог тус аймгийн хувьд намар эрт эхэлж хавар уртасдаг ба 2013 онд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж аргагүйн эрхэнд 15 хоног халаалт өгсөн. Үүнээс болж 135.7 сая төгрөгийн өглөг гарч байна.
  8. Цаашид энэ асуудлыг анхаарч сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтын хугацааг 8 сар болгон уртасгах зайлшгүй шаардлагатай байна. 
Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?