Developed by JoomVision.com

Баян-Өлгийд зүрх судасны эмгэгийг орон нутагтаа оношлох боломж нээгдлээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг урьд өмнө байгаагүй хэмжээнд шинэчлэгдэж байгаа тухай тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Бейсен мэдээлэв.

Он дамжсан өр төлбөрүүдээ бүрэн барагдуулан төсөв санхүү хүрэлцээтэй авснаар өвчтөнүүдийн ор дэвсгэр, цагаан хэрэглэлүүдээ сольж шинэчлэхээс эхлээд оношилгоо эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг ирүүлж суурилуулж эхэлжээ. Тухайлбал энэ нутгийн иргэдэд их тохиолддог зүрх судасны өвчнийг хүмүүс Улаанбаатар хүрч оношлуулдаг байснаа одоо Герман Улсад үйлдвэрлэгдсэн орчин цагийн хэрэгсэлтэй болсноор орон нутагт оношлон эмчлэх боломжтой болсон байна.
-Оношлогооны эмнэлгийн байрыг хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр тохижуулах, тоноглох ажил шувтрах шатандаа орлоо. Удахгүй бусад олон төрлийн шинжилгээг шуурхай хийх боломжтой болно. Түргэн тусламжийн машин нэгээр нэмэгдэв. Түргэн тусламж, хүлээн авахын тасалгаанд ч шинжилгээ хийх болно. Үүний хажуугаар эмч нартаа нарийн мэргэжил эзэмшүүлэх ажил сайн явуулж байна. Эмч сувилагч нарын цалин хөлс нэмэгдлээ. Улаанбаатарт 14 эмч мэргэжлээ дээшлүүлж байна. Япон, Солонгос, Турк, Орос, Хятад улсуудад дамжаанд суралцаж ирээд байна. Сайн хөршийн харилцаа тогтоосноор боловсон хүчин бэлтгэх, материал, тоног төхөөрөмжийн талаар ШУӨЗО-ны Алтай аймгийнхан ихээхэн тусламж үзүүлдэг боллоо. Одоо бидний анхаарлыг онцгой татаж байгаа нэн чухал асуудал бол эх нялхсын эндэгдлийг бууруулах явдал юм. Сургалт сурталчилгаа, тохижилт, хяналтын ажлаа энэ онд чухам үүнд чиглүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж аймгийн Ээгдсэн эмнэлгийн ерөнхий эмч ярилаа.

Баян-Өлгий аймаг Ш.Айбек

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?