Developed by JoomVision.com

Дулаан хар баяжуулах үйлдвэрийн нээлт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

bituuzakh2014Баруун бүсийн хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий аж үйлдвэрийн байгууламж Дулаан харын баяжуулах үйлдвэрийг нээлээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Дулаан харын цайр, хар тугалганы уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээг 2013 оны 03 сарын 10 –ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, Засгийн газгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Монгол Улсад суугаа элчин сайдын яамны болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн төлөөлөл, аймгийн удирдлагууд бусад төлөөлөгчид, Чи Хуа ХХК, Юүшэнгминг ХХК-ийн төлөөлөл оролцлоо. 

Юүшэнгминг ХХК нь БНХАУ-ын Чи Хуа группын 100% -ийн хөрөнгө оруулалттайгаар 2010 онд ашигт малтмал хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших “Дулаан хар” уул нэртэй газарт MV-015605 тоот тусгай зөвшөөрөл бүхий үндсэн орд эзэмшдэг юм.

Уурхайн ашиглах хугацаа, нөөц - Дулаан харын уурхай нь техник эдийн засгийн үндэслэлээр 16 жилийн хугацаатайгаар ашиглахаар боловсруулсан бөгөөд ашиглалтын хугацаанд нийт 9843,3 мян.тн хүдэр олборлон баяжуулж, үүнээс хар тугалга 128,06 мян.тн, цайр 456,81 мян.тн, мөнгө 0,083 мян.тн, 7,1 мян.тн тус тус гарган авахаар тооцсон байна.

 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?