Developed by JoomVision.com

ДУЛААН ХАРЫН ХОЛИМОГ МЕТАЛЛЫН ҮЙЛДВЭРТ 700 ХҮН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байдаг Дулаан харын холимог металлын үйлдвэр ашиглалтад оров.

БНХАУ-ын Шихуа компанийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж байгаа энэ үйлдвэр жилд хэд хэдэн төрлийн металлын 300 тонн баяжмал гаргах хүчин чадалтай. Энд  700 хүн ажиллах боломжтой, одоохондоо зуу орчим хүн ажиллаж, эхлээд тугалганы баяжмалыг урьд хөрш руу гаргахаар ажлаа эхэлжээ.

110 квт-ын эрчим хүчний шугаманд холбогдсон энэ үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд хөрөнгө оруулагч БНХАУ-ын Монгол Улс дахь Элчингийн ерөнхий нарийн бичгийн дарга Ян Ши Дунг тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, аймгийн ИТХ-ын дарга Б.Лэззэтхан, Засаг дарга Х.Дармен нар оролцож, УИХ-ын гишүүн А.Тлейхан цахилгаан утас ирүүлж баяр хүргэн амжилт хүсэв. Энэ үйлдвэр Өлгийгээс 60, Тайгэчхэний боомтоос 800 км хол оршдог юм байна. Энэ арга хэмжээнд оролцсоныхоо дараа эрхэм гишүүн, сайд нар Асгатын мөнгөний орд дээр очиж, байдалтай нь газар дээр танилцлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Баян-Өлгий аймаг Ш.Айбек

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?