Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөлдлөө

PDFХэвлэхИ-мэйл

jijig1Өлгий хотод "Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөлгөөн"-ийг 2014 оны 03 дугаар сарын 19 –ны өдөр зохион байгууллаа.Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр баримталж байгаа бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгөх, харилцан мэдээлэл солилцох, үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсож, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, алдаанаасаа суралцан цаашдын үйл ажиллагааг сайжруулах зорилготой тус зөвлөлгөөөнд бүх сумдын ЖДҮ эрхлэгчид, сумдын Засаг дарга нар оролцлоо.Аймгийн хэмжээгээр 1159 ААН бүртгэлтэй байгаагийн 90 % нь ЖДҮ –ийн ангилалд багтаж байна.Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Х.Дармен, Засаг даргын орлогч Н.Санатбек, ХБХ-ийн дарга А.Болатхан, ҮХААГ-ын дарга Ж.Онгар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Н.Самат нар оролцож, үг хэллээ.Энэ үеэр аймгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулж, зөвлөлгөөнд оролцогчид харилцан санал солилцов.


 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?