Developed by JoomVision.com

БИТҮҮ ЗАХ ИРЭХ САРЫН 1-НЭЭС АЖИЛЛАНА

PDFХэвлэхИ-мэйл

bituuzakh2014Баян-Өлгий аймгийн Өлгий сумын баруун захаар босгогдсон «Жана өлке» нэртэй энэ захын барилгын ажил шувтарч, одоо дотоод тохижилтыг хийж байна.

Цэвэр орчинд байрлан дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугаманд холбогдсон энэ битүү зах нэн ялангуяа өвлийн цагт худалдаа наймаа хийхэд нэн таатай юм. Цөөнгүй хүмүүс энд байрлаж ажиллахаар хүсэлт өгч, түрээснийхээ мөнгөө ч урьдчилж төлчихсөн байна. 12 хавтгай дөрвөлжин метр талбайн сарын хураамж одоохондоо 120 000 төгрөг юм гэнэ.

Гэвч уг зах хотын нөгөө хэсэгт оршин суугчдаас нэлээд алслагдсан бөгөөд төлбөр түрээс нь хуучин захуудынхаас өндөр үнэтэй. Тэрчлэн «Тирлик», «Ах дэм», «Яармаг» зэрэг хот доторх захууд дээр олон хүн тохилог байр байгууламж барьсан, тэндээс хөдлөх янз харагдахгүй байгаа болохоор битүү зах ашиг орлоготой ажиллаж чадах эсэхэд цөөнгүй хүн эргэлзээд байна. Битүү зах нээлтээ урьдчилж хийсэн атлаа дотоод тохижилт нь дуусаагүй тул дөрөвдүгээр сарын нэгнээс наана ашиглалтанд орох боломжгүй юм байна.

Баян-Өлгий аймаг Ш.Айбек

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?