Developed by JoomVision.com

Өлгий сумыг шинэ ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлнэ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий төлөвлөгөөг зохиох хөрөнгө шийдэгдээд, одоо түүнийг хийх ажил эхлэх болсон тухай тус сумын ИТХТ-ийн дарга С.Онгар мэдэгдлээ.

"Тус хотын ерөнхий төлөвлөгөө 1990-ээд оноос хойш хуучирсан буюу барилга байгууламжнуудыг ус сувгийн шугаман дээр босгосон, замуудыг хаасан зэргээр ноцтой зөрчигдсөн. Нөгөө талаар ирэх оноос хотын статустай болох учир шинэ төлөвлөгөө хийж хэрэгжүүлэхээр болсон. Уг ажил 2014, 2015 онд хэрэгжинэ" гэж тэр ярилаа.

Гучин мянга гаруй оршин суугчтай болж байгаа энэ суурин газарт он гарсаар дөрвөн баг шинээр нэмэгдсэн бөгөөд газар өмчлөхөөр өргөдөл өгсөн олон зуун хүн бий. Энэ жил тэдэнд газрыг хотын зүүн зах буюу есдүгээр багийн нутгаас олгохоор болсон байна. Гэвч нэгэнт хөрөнгө нь шийдэгдсэн болохоор ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх учиртай.

Иргэд нэгэнт хуулийн дагуу өмчилж авсан газраа зүгээр орхихгүй, улсаас нөхөн олговор авч байж газраа чөлөөлөх болно. Иймээс төлөвлөгөөг тооцоотой хийхгүй бол иргэд юм уу улсад багагүй хохирол учирна гэдгийг хаа хаанаа анхаарууштай.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?