2014 - 4-р сарын 17, Пүрэв гариг, 10:18
Өлгий сумын удирдлагууд, аймгийн хэрэгжүүлэгч агентлаг хөдөлмөрийн хэлтэстэй цаашдын нягт хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах, өргөн хүрээнд мэдээлэл тогтмол солилцож байх, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй 8 төрлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг хүн ам олноор суурьшсан Өлгий сумын иргэдэд илүү хүртээлтэй болгох хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахаар тохиролцов.
Уулзалтанд оролцогчид сум хөгжүүлэх сан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс олгож байгаа зээл, дэмжлэгийг мэддэг цөөхөн хэдэн хүн байнга хөөцөлдөж байдагийг болиулах, сумын иргэдэд тэгш, илүү өргөн хүрээнд, юм хийж чаддаг, дэмжлэг хэрэгтэй байгаа хүнд олгох зорилгын хүрээнд мэдээллийн хэрэгсэлээр сайн сурталчилж ил тод шударга байдлыг хангах, урьд гарч байсан давхардалыг арилгах нь зүйтэй гэж үзлээ.