Developed by JoomVision.com

Аймгийн Музейд 3 м өндөртэй домбор тавигдав

PDFХэвлэхИ-мэйл

Аймгийн Музейд 3 м өндөр, 100 кг жинтэй домбор тавигдав. Уг үзмэрийн албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр /2014.06.05/ боллоо. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан, Засаг даргын орлогч Н.Санатбек, ЗДТГ-ын дарга Т.Манкей болон бусад албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцов. СТА Ч.Энх-Отгон тус домборыг нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж, цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийн, хоёр утас татаж, ишин дээр нь есөн эгшгийн хөг данг тохируулж урласан байна. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Станбулд хүндэтгэл үзүүлж, нэрийг нь мөнхлөх зорилгоор хүүхдүүд нь домбор хийлгэх захиалга өгснөөр энэхүү бүтээл мэндэлж, олны хүртээл болжээ.muzei dombira

Уран хийц нь онцгой, гурван метр өндөр, "Гиннесийн ном"-д бичигдэхээр энэ хөгжмийн зэмсэгт чоно шүүрсэн гарамгай бүргэд болон тус аймгийн алтан сүлдтэй таних тэмдэгийг сийлж, казахын хээ угалзаар чимэглэжээ. Эдүгээ 78 настай Э.Стамбул хэлэхдээ "Энэхүү домбор хөгжмийг манай Эрдэнэт хотын иргэн, морин хуур урлах талаар алдаршсан уран гартан Ч.Энх-Отгон надад "гэнэтийн бэлэг" болгож өгсөн юм. Гэрт хадгалах боломжгүй, нисэх онгоцоор авч ирье гэхээр онгоцны хаалганд багтаагүй тул машинаар хүргүүлж ирлээ. Төрсөн аймгийнхаа музейн үнэт үзмэрийн нэг болгохоор өргөн барьсан энэ зүйлийг маань өндрөөр үнэлэн баяр цэнгэлтэй хүлээн авч байгаад гүн талархал илэрхийлж байна" гэжээ. 

3m dobira

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?