Developed by JoomVision.com

Мал, түүхий эдийн захыг хотын төвөөс гаргана

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий сумын мал, түүхий эдийн захыг хотын төвөөс гарган хотоос зайдуухан газар байрлуулахаар хашаа хайс барьсан байна. Гэтэл мал, мал аж ахуйн түүхий эдээр арилжаа наймаа хийдэг хүмүүс үүнийг дургүйцэж байгаа тул цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд албадах арга хэрэглэхээ мэдэгдэв.

Эдгээр захыг нүүлгэж байгаагийн гол далим нь шинээр баригдсан битүү зах дээр бүх юмыг бөөгнүүлэх, бизнесийг нэг л гарт атгах зорилго дээр байгаа ч гэсэн хотын дунд орчим байрласан хуучин захуудад эрүүл ахуй, ариун цэврийн дэг журам алдагдан хүнсний аюулгүй байдалд хохирол учирч байна гэж мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Ер нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх нь сайн хэрэг боловч хоцрогдлыг арилгах, соёлыг нэвтрүүлэхэд албадлагын арга хэрэглэж болохыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг юм байна.  

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?