2014 - 8-р сарын 03, Ням гариг, 15:38
Баян-Өлгий аймагт ирэх сарын 25-наас 30-ны хооронд "Olgii cup" боксын олон улсын тэмцээн болно. Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол зэрэг орны тамирчид өрсөлдөнө. Энэхүү тэмцээнд амжилт гаргасан тамирчдаар шигшээ багаа бүрүүлж ирэх намар болох “Инчён 2014” Азийн наадамд Монголын боксчид оролцоно. Тус тэмцээний бэлтгэл ажилтай Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин "Бээжин 2008" олимпийн аварга, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлэгч Э. Бадар-Ууган энэ сарын эхээр танилцсан билээ. Ширэн бээлийтнүүдийн хувьд энэ оны хамгийн том тэмцээн нь БНСУ-д болох Азийн тоглолт. Иймд тивийн наадамдаа амжилттай оролцохын тулд тамирчдын бэлтгэлийг эрчимтэй хийлгэнэ хэмээн Олимпийн аварга маань ярьж байлаа.