Developed by JoomVision.com

БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Намын хорооны дарга Баян-Өлгий аймагт айлчилав

PDFХэвлэхИ-мэйл

2014 оны 07.31-08.02 –ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Намын хорооны дарга Дэн Жан Ву, Алтай аймгийн Намын хорооны орлогч дарга бөгөөд тус аймгийн Засаг даргын орлогч Сүн Бин тэргүүтэй төлөөлөгчид Баян-Өлгий албаны айлчлал хийв. Дээрх төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Х.Дармен хүлээн авч уулзаж, хоёр аймгийн хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэд бүтэц, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах тухай санал бодлоо солилцлоо. Аймгийн Засаг дарга Х.Дармен Алтай аймгийн Намын хорооны дарга Дэн Жан Ву нар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, ашигт малтмал, соёл спорт, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудад хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.  Зочид, төлөөлөгчид Дулаан харын баяжуулах үйлдвэр болон зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?