Developed by JoomVision.com

Баян-Өлгийд Ер Жанибекийн хөшөө барина

PDFХэвлэхИ-мэйл

Казахын алдарт хаан Абылайтай хамтран зүтгэсэн Хэрийд омгийн толгойлогч Ер Жанибек (1714-1792) баатрын 300 жилийн ойг Баян-Өлгийчүүд есдүгээр сарын 13, 14-нд тэмдэглэхээр болов.

Ойг угтаж эрдэм шинжилгээний бага хурал зохиогдох бөгөөд урлаг уран сайхан, биеийн тамирын олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэгэн нь аймгийн төвийн ойролцоо нэгэн толгой дээр эрэлхэг баатарын морьтой сүрлэг хөшөө босгохоор иргэд хандив өргөж эхлэв. Ер Жанибек бол хотгойдын Амарсанаа зэрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчидтай холбоо тогтоон тэмцэж байсан, хэрийдүүдийг уугуул нутаг Алтайдаа эргүүлэн суурьшуулсан томоохон гавъяатай хүн байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Ер Жанибекийн эелтэй цагаан тугийг хэрийдүүд хоёр зууны турш бишрэн шүтсээр ирсэнийг Дорнод Түрэгстаны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нам дарагдсаны дараа хятадын аюулаас хамгаалах байгууллагынхан 1950-иад оны дундуур хураан авч хадгалсан байна.
Дашрамд нь дурдахад өнгөрсөн арав хоногт Байтаг Богдын алдарт найман баатрын нэг дэслэгч Ж.Жанабилханы мэндэлсний 100 жилийн ой, Монгол Улсын начин Б.Хожагапаны мэндэлсний 100 жилийн ой, Даянгийн бага сургуулийг ууган багш М.Бекейн нэрэмжит болгосны ойг өргөн тэмдэглэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?