Developed by JoomVision.com

ГАНТАЙ БАЙГАА БОЛОХООР ХАДЛАН БЭЛТГЭЛД ИЛҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

Аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгаар энэ талаар ярихдаа, -Энэ жил өнгөрсөн оныг бодвол хур бороо бага орсон болохоор гантай байна. Иймд байгаа боломжоо ашиглан уулын хадлан, гар тэжээл, адууны хомоолыг хүртэл сайн түүж бэлтгэх хэрэгтэй байна. Мөн хашиж хамгаалаад тордсон талбайнуудын өвсийг хатахаас нь өмнө хурааж авсаны дараа голын хадланд орох нь илүү ашигтай. Өнгөрсөн жил тус аймгийнхан төлөвлөснөөс илүү хэмжээний хадлан бэлтгэсэн. Энэ жил түүнээс дутуугүй хэмжээнд хүргэхийн дээр өвөл, хаврын бэлчээрийг сайн хамгаалан гамнаж ашиглах, мал сүргийн паразит өвчнийг устгах үйл ажиллагааг малчид мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтарч найдвартай хийвэл зохино. Мөн хашаа саравчнуудаа засварлан, малчид өөрсдийнхөө байр сууц, өвлийн хувцас хунараа хүртэл эртнээс бэлтгэвэл өвлийн хүйтнээр зовохгүй болно гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?