Developed by JoomVision.com

ӨЛГИЙН БҮРГЭДЧИД АЛТАЙН БНУ-ЫГ ЗОРИНО

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн 20 гаруй бүргэдчин ОХУ-ын Алтайн БНУ-ыг зорино.

Кошагач районы захирагч Авелхан Жатканбаевич энэ талаар ярихдаа, -Баян-Өлгий аймгийн удирдлагатай хийсэн гэрээ хэлэлцээний дагуу Кошагачт худалдааны яармаг амжилттай зохиогдлоо. Энэ арга хэмжээнд Баян-Өлгий, Ховд аймгуудаас 1500 гаруй хүн, манай талын Барнаул, Алтай, Новосибирск хот, Кемерово муж, Кошагач районоос 4000 гаруй хүн оролцон арилжаа наймаа чөлөөтэй хийлээ. Удахгүй бид Баян-Өлгий аймгийн хэсэг бүргэдчдийг Уулын Алтай нутгаар ирүүлж шувуучлалын гайхамшгийг сонирхуулахаар болж байна. Ингэснээр бидний сайн хөршийн харилцаа улам өргөжнө. Энэхүү явдалд зөвхөн саад болж буй зүйл гэвэл харилцан хил нэвтрэх визийн асуудал билээ. ОБНХУ-ын Ерөнхийлөгч В.Путин удахгүй Халх голын байлдааны 75 жилийн ойгоор Монгол Улсад айлчлал хийх юм байна. Тэр айлчлалын үеэр визийн асуудал шийдэгднэ гэдэгт бүрэн найдаж байна" гэж мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?