Developed by JoomVision.com

БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УЛААНБААТАР РУУ ЯВАХАД ХҮНДРЭЛ ҮҮСЧЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгаас Улаанбаатар руу явахад бэрхшээлтэй байна. Нислэгийн тийз болон автобусны билет олдохгүй, шинэ оюутнуудад хүндрэл үүсчээ.

Хэдхэн хоногийн өмнө Арабын орнуудаас ирсэн хэсэг жуулчид Улаанбаатар руу нисэхээр дугаар бичүүлсэн хүмүүсээс нэг мянган ам.доллараар тийзийг нь худалдан авсан аж. Харин онцгой ажил хэрэг гарсан иргэд нислэгийн тийз олж ядан бухимдсаар байна. Аймгийн тээврийн газрын дарга К.Сейфуллин энэ тухай тайлбарлахдаа,"Автобусаар явахаар хүмүүс долдугаар сарын 20-ноос литр бичүүлсэн. Бичүүлсэн хүний тоо 2500 хүрснээр билет дууссан. Өдөр тутам хоёр компанийн автобусууд саадгүй явсаар байна. Нэмэлт автобус ажиллуулах арга хэмжээ авч байна. Ямар ч гэсэн билет худалдан авсан зорчигчдыг энэ сарын 20-25-нд багтаан нийслэлд хүргэнэ. Харин зорчигч бүр гар тээштэйгээ 20 кг ачаагаа орон нутгийн цагаар 15 цагаас өмнө авч ирээд явахад бэлэн болох, жолооч нар тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн байлгах, тогтоосон тоо хэмжээнээс илүү ачаа болон хүн тээвэрлэхгүй байх ёстой" гэлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?