Developed by JoomVision.com

ОРОН ТООНЫ БУС БАГШ НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен цаг үеийн ажлын талаар аймгийнхаа иргэдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа,  аймагт уулын хадлан шувтарч голын хадлан бэлтгэх төлөвлөгөө 60 орчим хувьд хүрсэн, малчид хашаа хороогоо засч байгаа, Өлгий сумын нэгдсэн халаалтын зуухны бэлтгэл 90 хувьтай болсон нь нэгдсэн ажлын биелэлт 60 хувиас дээш байна. Ерөнхий боловсролын 43 сургууль 1400 багштай, 22800 гаруй хүүхэд суралцахаар шинэ хичээлийн нээлтээ хийхэд бэлэн болсон. Өмнөх он жилүүдэд зарим сургуулийн захиргаад төсөв санхүүгийн хууль зөрчин илүү орон тоо нэмсэн зөрчлийг арилгаж илүүдсэнийг нь чөлөөлнө. Энэ бол дээрээс орон тоо цомхотгож байгаа явдал биш, өмнөх алдааг залруулж байгаа хэрэг мөн гэж ойлговол зохино.

   Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө болон төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулах зүйлүүд тогтоогдсон цаг хугацааныхаа дагуу хэрэгжиж байна. Өлгийд эмнэлгийн хоёр байгууламж барьж байна. Гудамж талбайн гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах, төв талбайг тохижуулах ажил эхлэхээр болж байна. Тендерт оролцогч хоёр аж ахуйн нэгжийн хоорондын маргаанаас үүдээд нэг л байгууламж барих ажил хугацаа алдсан бусад үзүүлэлт оны эцэс хүртэл хэрэгжинэ. Цэнгэл сумыг шинэ сумын хөтөлбөрөөр шинэчлэн хөгжүүлэх ажлыг «Агайн» компани гардан гүйцэтгэж, ажил нь урагштай байна. Энэ суманд соёлын төв, хүүхдийн цэцэрлэгийн байр, цэвэр бохир усны суваг, дулааны шугам зэрэг инженерийн байгууламж, уртаашаа найман зуун метр хар зам болон явган хүний зам тавих зэрэг иж бүрэн ажил явагдаж байна.

 Мөн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага болон хойч үеийнхэнд чухал ач холбогдолтой гэж үзээд хуучин захууд дээр байрлан үйлчилж байсан мах, сүү, хүнсний ногооны худалдааг хотын зах дээр цэвэр орчинд байгуулагдсан шинэ битүү захад шилжүүлж байгаа тухай Засаг дарга тайлбарлан ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?