Developed by JoomVision.com

300 ЖИЛИЙН ОЙД 90 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

PDFХэвлэхИ-мэйл

Абага хэрийдийн толгойлогч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний баатар Ер Жанибекийн мэндэлсний 300 жилийн ойг Баян-Өлгийнхэн есдүгээр сарын 12-14-нд тэмдэглэхээр бэлтгэж байна.

Энэ ойг тэмдэглэж өнгөрүүлэх нийт зардлыг 90 сая төгрөгөөр төлөвлөн иргэд хандив өргөж байна гэж аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей мэдээллээ. Тухайлбал Улаанбаатарт оршдог ажил хэрэгч эр Хаявхан 5 сая, «Эрчим» компанийн захирал Д.Мурат 4 сая, Т.Манкей, С.Шарип, Б.Болд нар тус бүр нэг сая, сумдын Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар тус бүр 200 мянган төгрөгийн хандив өргөж, төрийн нийт албан хаагчид нэг өдрийнхөө цалинг өргөхөөр болжээ. Ойг зохион байгуулах комисс энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг бүх нийтэд уриалсан байна. 1714 онд мэндэлж 1792 онд таалал төгссөн Б.Жанибек баатар  Амарсанаа нартай хамтран зүтгэж эх орон ард түмнээ харийн булаан эзлэгчдээс хамгаалахад гарамгай гавъяа байгуулсныг дурсаж түүний цогцолбор хөшөөг Дорнод Казахстаны Жарма районы нутагт босгосон бөгөөд Казахстан Улсынхан баатрын мэндэлсний 300 жилийн ойг саяхан Астана хот, Дорнод Казахстан мужид өргөн тэмдэглэсэн байна. Ер Жанибек, түүний үе залгамжлагчид их гүрний дээрэнгүй үзлийн эсрэг туйлбартай тэмцэж байсан тул түүний дайчин цагаан тугийг ШУӨЗО-ны Алтай аймгийн цагдаагийн байгууллага 1958 онд хүчирхийлэн хурааснаас хойш тэр түүхэн дурсгалт зүйл сураггүй болсон гэнэ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?