Developed by JoomVision.com

“Шинэ сум" энэ онд бий болно

PDFХэвлэхИ-мэйл

Аймгийн Засаг дарга Х.Дармен Цэнгэл суманд хэрэгжиж байгаа «Шинэ сум» хөтөлбөрийн явцтай танилцлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээн дэх сумын хотхоны ерөнхий төлөвлөгөө, авто болон явган хүний зам, цэвэр бохир усны болон дулаалгын шугам зэрэг байгууламжийг «Агайын» компани, соёлын төвийн барилгыг «Монстрой эра» компани гардан гүйцэтгэж, ус сувгийн «Суат» компани ч зарим ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Ажлын эрч, чанар одоохондоо муугүй, харин зам, шугам татахад бэрхшээл бишгүй тохиолдож байгаа учир хотхоны ерөнхий төлөвлөгөөний зарим хэсгийг өөрчлөх, айл гэр, худалдаа үйлчилгээний цэг, байр байшинг өөр газарт нүүлгэн шилжүүлэх зохицуулалт хийж эхэлсэн байна. Аймгийн Засаг дарга ажлыг улам эрчимжүүлэх, чанаржуулах талаар зарим үүрэг даалгавар өгөв.

   -Энэ ажилд төвөөс зарим мэргэжилтэн урьж туслуулж байгаа бөгөөд Цэнгэл сумаас ажилгүй 40  гаруй иргэн ажилтай боллоо. Бид тендерийн дагуу хүлээсэн үүргээ энэ оны эцэс хүртэл биелүүлж дуусгахаар хөдөлмөрлөж байна гэж «Агайын» компанийн захирал, гавъяат барилгачин Б.Жирен ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?