Developed by JoomVision.com

Дураараа авирлагчдыг таслан зогсооно

PDFХэвлэхИ-мэйл

Барилгын материал болох хайрган чулуу олборлодог газрыг Бугат сумын төв орчмоос шинээр тогтоож өгчээ. Хуучин карьерыг хориглон, түүний газар шороог сэргээхээр болсон ч зарим хүмүүс дураараа дургиж байгааг таслан зогсоохоо Өлгий сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.

Учир нь хуучин карьер нь Ховд голын эрэг дээр байрласан болохоор энэ гол татран байгаль экологи тэнцвэр алдахад нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байна.

   -Хайрган чулуу болон элс, шавар зэргийг тээвэрлэж бизнес хийдэг 60 орчим жолооч байдаг. Тэдэнд энэ тухай хэд дахин анхааруулж шинэ газрыг зааж өгсөн ч хуучин карьер рүү зүтгээд байна. Энэ мэтээр дураараа авирлагчдад хуулийн дагуу арга хэмжээ авахаа дахин сануулж байна гэж Өлгий сумын орлогч дарга Г.Салтанат ярилаа. Байгаль орчноо хайрлан хамгаалж  элс, шороо, чулуу бүхнийг хамгаалалтанд авсан дүр эсгээд иргэдэд үнэ ахиулан зарж, зарим хүний баяжих эх үүсвэр болж буй явдал олон түмэнд таалагдахгүй байгааг холбогдох байгууллага анхааралдаа аваасай.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?