Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймгийн шинэ хичээлийн жилийн нээлт болов

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийв.

Ерөнхий боловсролын сургуульд 22 100 орчим хүүхэд, цэцэрлэгүүдэд 11 100 хүүхэд суралцах юм. 12 жилийн анхны сурагчид энэ хичээлийн жилд төгсөлтөө хийх юм байна. Боловсролын салбарт энэ онд улсын төсвөөс 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 2,4 тэрбумаар илүү байна. Хичээлийн жилтэй холбогдуулан сургуулиудын засвар, шинэтгэл, сургалтын тоног төхөөрөмжөөр хангах ажил амжилттай хэрэгжиж өмнөх зорилттой холбогдуулан багш сурган хүмүүжүүлэгчид болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хурал зөвлөлгөөнийг тус тус чанартай хийхэд аймгийн ИТХТ, ЗДТГ, боловсролын байгууллагууд онцгой анхаарсан байна. Багш нарын сахилга хариуцлагыг өндөржүүлэх үүднээс ёс зүйн аймгийн зөвлөл долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав. Боловсролын салбар энэ оноос сургалтын орчин, сурлагын чанарыг ахиулах, хүүхэд бүрийн авъяасыг нээх, казах сурагчдын төрийн албаны хэлний мэдлэгийг дээшлүүлэх, анги бүлэг бүрийг номын сантай болгож, сургуулиудын номын сангуудыг тохижуулах, сурагчдыг дүрэмт хувцасаар хангахад ахиц гаргах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?