Developed by JoomVision.com

Ахмадын өргөө "Чөлөөт ахмадын холбоо"-ны мэдэлд шилжив

PDFХэвлэхИ-мэйл

 Гурван байгууллага Ахмадын өргөөг булаалдаж удаан хугацаагаар заргалдсаны эцэст  Чөлөөт ахмадын  холбоонд шилжив.

Уг холбооны тэргүүн И.Марат энэ тухай хийсэн мэдэгдэлдээ, "Ахмадуудын тухай өмнөх хууль тогтоомж бүрэн төгөлдөр бус, удахгүй шинэ хууль батлагдан гарна. Хуучин ажиллаж байсан ахмадын байгууллага тус аймагт ахмадуудыг дэмжих талаар олигтой ажил хийсэнгүй, хоёр давхар энэ байрыг түрээслүүлсээр ирсэн. Улсаас өмнө нь авч байсан хөрөнгийг хэрхэн зарцуулсныг холбогдох байгууллагаар шалгуулна. Өмнөх байгууллагын дарга нь хийсэн олигтой ажилгүй хоёр тасалгаа эзэмшиж байсныг суллаж ахмадуудад үйлчлэх өрөөтэй болно. Манайхан сум бүрт салбар хороотой болсон.  Одоо бид ахмадуудын тухай шинээр гарах хуулийн төслийн талаар санал авч байна. Энэ хуулинд ахмадуудыг халамжлах бодит заалт оруулах, юуны түрүүнд тэтгэврийн доод хэмжээг ахиулахын төлөө байна гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?