Developed by JoomVision.com

Аймгийн Засаг дарга Х.Дармен БНХАУ-ын ШУӨЗО-д ажиллаж байна

PDFХэвлэхИ-мэйл

2014 оны 08 дугаар сарын 28 -ны өдөр Аймгийн Засаг дарга Х.Дармен БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт албан ёсны айлчлал хийж, Орон нутаг судлалын музей болон Уламжлалт анаагах ухааны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр Үрүмчи хотод аймгийн Засаг дарга Х.Дарменийг Алтай аймгийн Засаг дарга Ү.Талгат хүлээн авч уулзлаа. Хоёр аймгийн удирдлагууд худалдаа-эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлалын болон уул уурхай, газар тариалангийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөтгөх, Даян-Улаан-уулын хилийн боомтыг үйл ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Аймгийн Засаг дарга Х.Дарменийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга К.Баймурат, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мурат, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мантай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Шолпан нар дагалдан явж байна. Төлөөлөгчид 2014 оны 08 дугаар сарын 30 –ны өдөр Үрүмчи хотод болох “Алтайн эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны олон улсын II чуулган”-д оролцоно.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?