Developed by JoomVision.com

Хүүхдүүд химийн төрлийн бодисонд хордсон байх магадлалтай

PDFХэвлэхИ-мэйл

Өлгий сумын 6 дугаар бүрэн дунд сургуулийн 103 хүүхэд хоолонд хордов.

Өнгөрсөн лхагва гарагт сургуулийн дотуур байранд суудаг тэдгээр хүүхдүүд оройн хоол идсэний дараа хэл ам нь гашлах, хавагнах, гэдэс дотор өвдөх зэргээр цөм өвдөж эхлээд түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэгджээ. Эрүүлийг хамгаалах, мэргэжлийн хяналт, онцгой байдлын зэрэг нийт холбогдох байгууллагынхан энэ «халуун цэг» дээр хүрч өвчлөгсдийг эмчлэх, шинжлэх иж бүрэн арга хэмжээ авснаар бүгдийнх нь амь аврагдав. 56 хүүхэд тэр орой бүрэн эдгэж, 25 хүүхэд нэгдсэн эмнэлэгт хонон өнжин эмчлүүлж байгаа юм байна. Уг сургуулийн дотуур байранд 137 хүүхэд амьдарч байгаагаас дээрх 103-аас бусад нь тэр өдөр янз бүрийн шалтгаанаар эзгүй байсан буюу өөр газраас хооллосон зэрэг шалтгаанаар дотуур байрнаас өгсөн хоолыг идээгүй байна. «Талх идэхэд эвгүй амт байсан» гэж зарим хүүхэд ярьж байгаа бөгөөд чухам юунаас хордсон нь одоохондоо тогтоогдоогүй байна. Энэ сургуулийн зоогийн газар хүнсний зүйлээ «Цамбагарав» дэлгүүрээс авдаг юм байна. Уг дэлгүүр болон сургуулийн гал тогооны үйл ажиллагааг шалгах, шинжилгээ хийх ажил зохих горимын дагуу явж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?