Developed by JoomVision.com

Торгоны замыг сэргээнэ

PDFХэвлэхИ-мэйл

БНХАУ-ын ШУӨЗО-д болсон «Хөгжил» сэдэвт чуулга уулзалтанд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Засаг дарга нараар ахлуулсан төлөөлөгчид оролцсон тухай ЗДТГ-ын хэлтсийн дарга Х.Мантай мэдээллээ.

-Уг чуулга уулзалтад манайхаас гадна Орос, Хятад, Казахстан улсаас төлөөлөгч оролцож Алтайн нурууны дагуу амьдардаг эдгээр улс орныг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов. Манай аймгийн Засаг дарга Х.Дармен, Ховд аймгийн Засаг дарга Цэвээнравдан нар үг хэлж санал дэвшүүллээ. Газрын хэвлийн баялгийг оновчтой ашиглах талаар эрдэмтэд санал хэлэв. Манай талаас Алтай, Баян-Өлгий аймгийн хоорондын эртний торгоны замыг сэргээх буюу Улаан уул, Өлгийн чиглэлээр авто зам тавих асуудлыг голлон дэвшүүллээ. Алтай аймгийн дарга удахгүй манайд ирэх боллоо. Уг асуудлыг улам үргэлжлүүлэх болно. Чуулга уулзалтан дээр мэдээлэл солилцооны асуудал хөндөгдөн, хэвлэл мэдээллийн нэгдсэн төв байгуулах нь зүйтэй гэсэн санал ч гарав. Мөн 10 дугаар сарын 17-нд Дорнод Казахстан мужид дээрх дөрвөн орны төлөөлөгчид «Алтай бидний гэр» уламжлалт чуулга уулзалт хийхээр боллоо гэж тэр ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?