Developed by JoomVision.com

Баян-Өлгийн номын сан өөрийн гэсэн байртай болов

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн нийтийн номын сангийн байр сарын дараа ашиглалтад орно.

Энэ тухай «Көшелик» компанийн захирал К.Мүфтий тайлбарлан ярихдаа, "Уг байгууламжийг барих ажил 2007 онд эхэлсэн ч санхүүгийн боломж болон зураг төслийн асуудлаас болоод зогссон байснаа энэ оны эхнээс зохих хэмжээний төсөв хуваарилагдан тендер зарласан тул уг тендерийн дагуу манай компани гүйцэтгэхээр болж 7 дугаар сарын эхнээс ажлаа эхэлсэн. Нийт төсөв нь 980 сая төгрөгөөр төлөвлөгдсөний 500 гаруй сая төгрөгийн ажлыг бид хийж байгаа. Хоёр давхар уг барилгын сууринаас эхлээд бүх төрлийн бэхэлгээг чанартай материалаар стандартын дагуу хийж байна. Өөрөөр хэлбэл 9  баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. 10 дугаар сарын эхээр ашиглалтад өгөхөөр шамдаж байна гэв. Ингээд аймгийн номын сан 20 гаруй жилийн дараа өөрийн гэсэн тохилог байртай болох нь. Хуучин номын сан хуучирч элэгдээгүй атлаа 1990-ээд оны буруу хувьчлалаар овжин нэгний өмч болсон.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?