Developed by JoomVision.com

ӨЛГИЙД ТОМООХОН ОСОЛ ГАРЛАА

PDFХэвлэхИ-мэйл

Өлгий сумын гол гудамжинд гаднаас ороод ирсэн ачаатай КАМАЗ машин гурван хөнгөн тэргийг дайрч  гараад айлын хашаа  руу цөмрөн орсон тухай харсан хүмүүс ярьж байгаа ч цагдаагийнхан энэ талаар тодорхой мэдээлэл, тайлбар өгөхгүй байна.

Машиныхаа тоормоз бариагүйгээс хэд хэдэн хүн амь насаа алдсанд харамссан Ховд аймгийн жолооч үйлдсэн хэрэгтээ гэмшсэндээ хоолойгоо огтлон амиа хорлосон гэнэ.

Ачаатай КАМАЗ машин хурд хэтрүүлэхээр тоормоз барьдаггүйн учир энэ мэтийн осол таван жилийн өмнө энд бас гарсан тухай хүмүүс ярьж байна.

Тус аймагт тээврийн хэрэгслийн тоо 12 500 хүрсэн, согтуугаар машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал буурсан ч явган хүний замын хашлагыг давж гарах, техник жолоодох эрхгүй атлаа машин барьж замын хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлөөр он гарсаар 3400 орчим зөрчил гарч гэмтнүүд нь торгуулсан тухай хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга А.Ержан ярьж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?