Developed by JoomVision.com

БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОВ

PDFХэвлэхИ-мэйл

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, жүжгийн зохиолч, ардын боловсролын тэргүүний ажилтан Ж.Аргынбайн (1929-1993) мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг түүний нэрэмжит болгожээ.

Мөн энэ үеэр Түүний зохиолуудын түүвэр гурван боть номыг Аргынбайн эмч охин А.Айжан Улаанбаатарт хэвлүүлэн гаргажээ. Эдгээр арга хэмжээнд зориулсан цуглаан өнгөрсөн лхагва гарагт нэрэмжит сургууль дээр нь боллоо. Баярын цуглаан дээр зохиолч, сурган хүмүүжүүлэгчийн амьдрал, уран бүтээлийн тухай аймгийн Засаг дарга Х.Дармен илтгээд, УИХ-ын гишүүн А.Тлейхан, доктор Х.Ислам, ахмад ажилтан К.Хамза, Ж.Аргынбай агсаны гэргий Ж.Хания, тус сургуулийн захирал А.Майра, ардын жүжигчин Б.Хайжамал, гурван номыг нь ариутган шүүсэн зохиолч Р.Шынай нарын олон хүн баяр хүргэн үг хэлж, сэтгэгдэл, дурдатгалаа ярилаа. Тус сургууль болон зохиолчийн төрсөн нутаг Толбо сумын сургуулийн сурагчид, аймгийн үндэсний театрын жүжигчид Ж.Аргынбайн бүтээлүүдээр бэлтгэсэн уран сайхны тоглолт сонирхууллаа. Ж.Аргынбай 1944 онд анхны шүлгээ аймгийн сонинд нийтлүүлэн, аймагтаа зохиолчдын дугуйлан анхлан байгуулж, уран зохиолын сэтгүүл гаргаж, кино зохиолууд туурвисан, Д.Намдагийн «Цаг төрийн үймээн» роман зэрэг бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлсэн, аймгийн театр 1956 онд түүний жүжгээр хөшгөө нээсэн зэрэг бүтээлч нэгэн байсан төдийгүй бага анги, хэл уран зохиолын багш, сургуулийн захирал, сурганы секторын эрхлэгч, гэгээрлийн хэлтсийн даргын албыг хашсан зэргээр дөч орчим жил боловсролын байгууллагад ажиллан сургуулиудын түүх, багш нарын арга туршлага, арга зүйн олон бүтээл туурвижээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?