Developed by JoomVision.com

"Хыран" бүргэдийн баяр

PDFХэвлэхИ-мэйл

“Хыран 2014 Бүргэдийн баяр”  өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг "Саят толгой" хэмээх газарт боллоо. Аялал жуулчлалын Эвент арга хэмжээ болох 15 дахь удаа уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус баярын "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан"-д 13 настай Н.Айшолпан охин түрүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг нэлээд татлаа. Н.Айшолпан охин Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн юм.

Тус арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд  уг арга хэмжээний үеэр "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах", "Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай суурийн харваа", "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах зэрэг төрөл бүрийн тэмцээн зохион байгуулагдав. “Хыран 2014 Бүргэдийн баяр"-т нийт 80 бүргэдчин оролцсон ба анх удаа хоёр эмэгтэй бүргэдчин оролцсоноороо урьд урьдын баяраас онцлог болов.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?