Developed by JoomVision.com

Ирэх оны төсөв огцом буурчээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен ирэх оны төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар нийтэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, -Улс орны маань эдийн засгийн түр зуурын хямралтай холбоотой 2015 онд тус аймаг хүртэх хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос огцом буурлаа. Хэмнэлтийн төсвөөр ажиллана гэсэн үг. Албан томилолт, албан байгууллага байраа тохижуулах зэрэг онц чухал бус зүйлд зарцуулах хөрөнгө 50-60 хувь багасна. 2014 оныхоос дутуу хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцээх, цахилгаан шугам сүлжээний газрын хуваарилах байгууламж, Сагсай, Алтай сумдын сургуулийн дотуур байр зэрэг нэн шаардлагатай ажлыг хийнэ. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө болох 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг аймгийн төв болон хөдөө сумуудад тэнцүү хэмжээгээр хуваарилна. Олон түмнээс авсан санал болон ИХ-ын төлөөлөгчдийн саналын дагуу зарцуулах болно. Гэлээ гэхдээ бидний тавьсан хүсэлтийн дагуу боловсрол, эрүүл мэндийн салбарт улсаас олгох гэж буй санхүүжилт өнгөрсөн оныхоос ахиу байх болно гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?