Developed by JoomVision.com

Астана-Өлгийн нислэгийн үнэ буурчээ

PDFХэвлэхИ-мэйл

ОХУ-д зорчих болон дамжин гарах виз чөлөөлөгдсөнөөр зорчигчдын тоо нэмэгдсэн ч автобусны үйлчилгээ сайжирч эхэлсэнээр саяхнаас нислэг хийж эхэлсэн нисэх онгоц одоо Өскемен, Алматыг больж зөвхөн Астана-Өлгийн хооронд нислэг хийхээр болсоны дээр тийзний үнэ 350 000 төгрөг байснаа 265 000 төгрөг болж буурсан байна.

Баян-Өлгий, Казахстаны хооронд зорчигч тээвэрлэдэг шугамын автобусаар зорчигчдод зориулсан дулаан байр гаргажээ. Аймгийн авто тээврийн газрын дарга Х.Хайсанай энэ тухай тайлбарлан ярихдаа, -Уг байрыг өвлийн улирлын үйлчилгээ гэж болно. Зорчигчид өглөө эрт ирээд замд гарах хүртэл байрлана. Зорчихоос нэг хоногийн өмнө зардлаа тушаан билетээ аваад, ачаагаа хэмжүүлж хадгалуулна. Билетийн үнэ Павлодар хүртэл 100 000, Астана хүртэл 120 000, Караганды хүртэл 130 000 төгрөг. Хоёр автобус, сард хоёр удаа Монголын «Зэлтэр зам», Казахстаны «АБИ» компанийн автобуснууд ээлжлэн үйлчилж байна. Зорчигчдын тоо өссөн тохиолдолд автобусны тоог нэмэгдүүлэх боломж бий. Автобуснууд гурван улсын гэрээний дагуу үйлчилж байгаа болохоор зорчигчид тогтоосон цагт нь ирэх, илүү хүнд ачаатай явахгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?