Developed by JoomVision.com

Сургуулийн цагдаа ажиллуулах туршлагыг бүх сургуульд нэвтрүүлнэ

PDFХэвлэхИ-мэйл

Өлгий сумын нэгдүгээр бага сургууль дэргэдээ сайн дурын цагдаа ажиллуулж туршсан нь сайн үр дүнтэй болсон байна.

-Улаанбаатарын сургуулиудын туршлагаар аймагтаа анх удаа багш, эцэг эхчүүдийн бүрэлдэхүүнтэй цагдаа томилон ажиллуулсан маань сайн үр дүн өглөө. Өдөрт хоёр багш, эцэг эхчүүдийн төлөөлөгч хоёр хүн хоёр ээлжээр ажиллан хүүхдүүдийн сахилга дэг журам, замын ослоос сахиж хамгаалах, өдрийн цайны чанарт хяналт тавих ба нээлттэй хичээлд суулцах зэрэг үүрэг гүйцэтгэж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэнд, амгалан тайван байдал, сурлага хүмүүжлийн чанарт нааштай нөлөө үзүүлж байна. Үүрэг гүйцэтгэсэн тухайн өдөр эцэг эхэд албан байгууллага нь цалинтай чөлөө олгоно. Манай сургуулийн өдрийн цайг «Саят-Жигер» компани хариуцан авч, таван өдөрт таван төрлийн халуун хоолоор үйлчилдэг санаачилга нэвтрүүллээ. Цагдаа томилон ажиллах энэ журмыг аймгийн нийт сургуульд хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын даргын шийдвэр гарсан. Удахгүй бүгдэд нь уг туршлага нэвтрэх болно гэж тус сургуулийн эрхлэгч Б.Айдын ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?